СЭЗИС - Бүтээлийн сан

Хөдөө аж ахуйн санхүүжилт: Малчны зээлийн өрхийн түвшний боломжит үр нөлөөг микро өгөгдөлд суурилан шинжлэх нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дагиймаа, Түвшинжаргал
dc.contributor.author Эрдэнэхулан, Тэнүүн
dc.date.accessioned 2026-07-07T08:02:53Z
dc.date.available 2026-07-07T08:02:53Z
dc.date.issued 2026-07-07
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4884
dc.description.abstract Энэхүү судалгаагаар малчны зээл нь малчин өрхийн хэрэглээ, зах зээл дэх оролцоо болон мал аж ахуйн үйлдвэрлэлийн орцын зардалтай хэрхэн холбогдож байгааг ӨНЭЗС-2024 оны өрхийн түвшний микро өгөгдөлд тулгуурлан үнэлэв. Судалгаанд мал аж ахуй эрхэлдэг, малтай 5,970 өрхийг хамруулж, зээл авсан болон аваагүй өрхүүдийн суурь ялгааг харгалзан үзэхийн тулд эхлээд зээлд хамрагдах магадлалыг ложит загвараар тооцож, дараа нь хандлагын оноогоор тааруулах аргыг ашиглав. Үр дүнгээр малчны зээлтэй өрхүүдийн нийт хэрэглээний зардал ижил төстэй зээлгүй өрхүүдээс 15.7 хувиар, мал аж ахуйн орцын зардал 91.9 хувиар өндөр гарсан. Харин мал, малын гаралтай бүтээгдэхүүний борлуулалтын орлогод нийт түүврийн түвшинд тогтвортой нөлөө илрээгүй. Гэсэн хэдий ч цөөн малтай өрхүүд болон зарим бүс нутагт зах зээлд оролцох суваг илүү тод ажиглагдсан нь зээлийн үр нөлөө өрхийн хөрөнгийн хэмжээ, эрсдэлийн нөхцөл, байршлаас хамааран ялгаатайг харуулсан. Иймээс малчны зээлийн бодлогыг зөвхөн зээлийн хүртээмж, олголтын хэмжээгээр бус, өрхийн улирлын мөнгөн урсгал, үйлдвэрлэлийн хэрэгцээ, эрсдэл даах чадвар болон зах зээлд холбогдох боломжтой уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатай гэж дүгнэв. Судалгааны шинэлэг тал нь Монголын малчин өрхийн микро өгөгдөл ашиглан зээлтэй болон зээлгүй өрхүүдийн суурь ялгааг бууруулж, малчны зээлийн боломжит үр нөлөөг хэрэглээ, үйлдвэрлэлийн орц, зах зээлийн оролцоо гэсэн гурван суваг болон дэд бүлгийн ялгаагаар үнэлсэнд оршино. Өмнөх Монгол улсад хийгдсэн судалгаанууд зээлийн эрсдэл, төрийн дэмжлэг, үнэ цэнийн сүлжээнд төвлөрч байсан бол энэхүү ажил өрхийн түвшний үр дүнг квази-туршилтын аргаар үнэлснээрээ ялгарна. en_US
dc.subject малчны зээл, хөдөө аж ахуйн санхүүжилт, санхүүгийн хүртээмж, малчин өрхийн эдийн засаг, хэрэглээний тогтворжуулалт, үйлдвэрлэлийн орцын зардал, хандлагын оноогоор тааруулах арга en_US
dc.title Хөдөө аж ахуйн санхүүжилт: Малчны зээлийн өрхийн түвшний боломжит үр нөлөөг микро өгөгдөлд суурилан шинжлэх нь en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Пүрэвбаасан , Номуунзаяа


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах