| dc.contributor.advisor | Б, Лхагважаргал | |
| dc.contributor.author | Алтаншагай, Энхдэлгэр | |
| dc.date.accessioned | 2026-07-07T08:02:25Z | |
| dc.date.available | 2026-07-07T08:02:25Z | |
| dc.date.issued | 2026-07-07 | |
| dc.identifier.uri | https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4883 | |
| dc.description.abstract | Энэхүү судалгаа нь 1980-2019 оны хооронд 169 улсын панел өгөгдлийг ашиглан орлогын тэгш бус байдал болон дахин хуваарилалт эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөөг тогтмол нөлөөний загвар, Систем ерөнхий моментын арга болон квадрат хэлбэрийн шугаман бус шинжилгээний аргуудаар нарийвчлан судалсан. Судалгааны үр дүнгээс татварын өмнөх орлогын тэгш бус байдал эдийн засгийн өсөлтөд тогтвортой сөрөг нөлөөтэй, загвараас хамаарч харилцан адилгүй байна. Дахин хуваарилалтын шугаман нөлөө бүтэн түүврийн үнэлгээнд ач холбогдолгүй гарсан ч бага орлоготой улс орнуудад статистикийн хувьд ач холбогдолтой эерэг нөлөө илэрсэн нь зорилтот дахин хуваарилалт өсөлтийг дэмжих боломжтой гэсэн онолын таамаглалыг баталж байна. Квадрат хэлбэрийн шинжилгээгээр дахин хуваарилалт ба өсөлтийн хооронд урвуу U- хэлбэрийн хамааралтай болохыг тогтоосон бөгөөд оновчтой босго утга дунджаар 14-15 нэгж байв. Сувгийн шинжилгээнд дахин хуваарилалт хөрөнгө оруулалтын сувгаар дамжин эерэг шууд бус нөлөө үзүүлэх боломжтой болохыг харуулж, орлогын тэгш бус байдал төрөлтийн сувгаар дамжин өсөлтөд сөрөг нөлөө үзүүлдгийг нотоллоо. Хөрөнгө оруулалт болон боловсрол бүх загварт хамгийн тогтвортой, эерэг нөлөөтэй хүчин зүйлс хэвээр байсан нь капитал болон хүн капиталын хуримтлал өсөлтийн суурь хөдөлгөгч хүч болохыг давхар нотоллоо. | en_US |
| dc.subject | Орлогын тэгш бус байдал, эдийн засгийн өсөлт, дахин хуваарилалт, панел өгөгдөл, систем GMM, хөрөнгө оруулалтын суваг | en_US |
| dc.title | Орлогын тэгш бус байдал ба Эдийн засгийн өсөлт: Дахин хуваарилалтын оновчтой түвшинг олох нь | en_US |
| ife.Мэргэжил.Нэр | Бизнесийн эдийн засаг | |
| ife.Мэргэжил.Индекс | D310700 | |
| ife.Зэрэг | Бакалавр |