| dc.contributor.advisor | Даваа, Өнөржаргал | |
| dc.contributor.author | Хишигбат, Сувдмаа | |
| dc.date.accessioned | 2026-07-07T08:02:13Z | |
| dc.date.available | 2026-07-07T08:02:13Z | |
| dc.date.issued | 2026-07-07 | |
| dc.identifier | Бакалавр | en_US |
| dc.identifier.uri | https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4882 | |
| dc.description.abstract | Энэхүү судалгаагаар Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг эдийн засгийн хамгийн өндөр үр өгөөжтэй салбаруудад чиглүүлэх боломжийг тодорхойлов. Судалгаанд Монгол Улсын 2024 оны салбар хоорондын тэнцлийн хүснэгтийг ашиглан буцах болон урагшлах холбоо, үйлдвэрлэлийн үржүүлэгч, орлогын үржүүлэгч, ажил эрхлэлтийн үржүүлэгчийн шинжилгээг хийв. Шинжилгээний үр дүнгээр цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбар нь буцах болон урагшлах холбоогоор хамгийн өндөр үзүүлэлттэй гарч эдийн засгийн түлхүүр салбар болох нь тогтоогдсон. Мөн боловсруулах үйлдвэрлэлийн салбар нь үйлдвэрлэл, орлого, ажил эрхлэлтийн үр нөлөөгөөр өндөр үнэлгээ авч, эдийн засгийн төрөлжилтийг дэмжих боломжтой нь харагдсан. Харин үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбар нь орлого болон ажил эрхлэлтийн үржүүлэгчийн хамгийн өндөр үзүүлэлттэй байв. Судалгааны үр дүнгээс үзэхэд улсын төсвийн хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхээр зорьж буй бодлогын зорилтоос хамааран тодорхойлох нь чухал болохыг дүгнэлээ. | en_US |
| dc.subject | Улсын төсвийн хөрөнгө оруулалт, Орц-гарцын хүснэгт, Салбар хоорондын тэнцлийн хүснэгт, Салбар хоорондын тэнцлийн шинжилгээ, Орц-гарцын загвар, Буцах холбоо, Урагшлах холбоо, Бүтээгдэхүүний үржүүлэгч, Орлогын үржүүлэгч, Хөдөлмөрийн үржүүлэгч, Түлхүүр салбар | en_US |
| dc.title | Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг чиглүүлэх тэргүүлэх салбаруудыг тодорхойлох нь | en_US |
| ife.Мэргэжил.Нэр | Бизнесийн эдийн засаг | |
| ife.Мэргэжил.Индекс | D310700 | |
| ife.Зэрэг | Бакалавр | |
| ife.Диплом.Зөвлөх | Дагиймаа, Түвшинжаргал |