| dc.description.abstract |
Энэхүү судалгаа нь Арбитражийн үнэлгээний онол болон Өнөөгийн үнэ цэнийн
загварын хүрээнд АНУ-д бүртгэлтэй роботикс болон автоматжуулалтын чиглэлийн
BOTZ, ROBO, ARKQ ETF-үүдийн сарын өгөөж макро эдийн засгийн хүчин зүйлстэй
хэрхэн хамааралтай байгааг эмпирик аргаар шинжилсэн. Судалгаанд 2016 оны 11-р
сараас 2026 оны 4-р сар хүртэлх 114 сарын өгөгдлийг ашигласан. Хүүгийн сувгийг хоёр
үе шаттайгаар үнэлэв. Загвар А буюу нэрлэсэн хүүгийн суурь загварт АНУ-ын 10
жилийн төрийн үнэт цаасны өгөөжийн өөрчлөлт (ΔGS10), NASDAQ-100 хэлбэлзлийн
индексийн өөрчлөлт (ΔVXN) болон ам.долларын индексийн өөрчлөлт (ΔDXY)-ийг
тайлбарлагч хувьсагчаар авсан. Загвар Б буюу хүүгийн бүрэлдэхүүний задаргаатай
загварт нэрлэсэн хүүг бодит хүүгийн өөрчлөлт (ΔDFII10) болон T10YIE-ээр илэрхийлсэн
хүлээгдэх инфляцийн өөрчлөлт (ΔT10YIE) гэсэн хоёр сувагт задалж үнэлэв.
Автокорреляци, гетероскедастикийн нөлөөг бууруулах зорилгоор стандарт алдааг
Ньюи–Уэстийн аргаар засварлаж, CAPM, Wald, Chow, ADF, VIF тестүүдийг гүйцэтгэсэн.
Эмпирик үр дүнгээр Загвар А-д ΔGS10-ийн нэгдсэн хамаарал статистикийн хувьд ач
холбогдолгүй гарсан бол Загвар Б-д бодит хүүгийн өөрчлөлт ETF-үүдийн сарын
өгөөжтэй сөрөг, хүлээгдэх инфляцийн өөрчлөлт эерэг, статистикийн хувьд ач
холбогдолтой хамааралтай илэрсэн. Энэ нь нэрлэсэн хүүгийн нэгтгэсэн үзүүлэлт дотор
бодит хүү болон инфляцийн хүлээлтийн зах зээлийн үзүүлэлт ялгаатай чиглэлтэй
мэдээлэл агуулж байж болохыг харуулж байна. ΔVXN болон ΔDXY хоёр загварт
статистикийн хувьд ач холбогдолтой сөрөг хамааралтай байв. CAPM шинжилгээгээр
гурван ETF-ийн бета коэффициент 1-ээс өндөр, Шарпын харьцаа NASDAQ-100
харьцуулах индексээс доогуур тодорхойлогдлоо. Иймд роботикс ETF-үүдийг багцын
үндсэн хөрөнгийг орлох хэрэгсэл бус, харин бодит хүү, хүлээгдэх инфляци, технологийн
хэлбэлзэл болон ам.долларын ханшийн өөрчлөлтийг харгалзан идэвхтэй удирдах
шаардлагатай дагалдах өсөлтийн хөрөнгө гэж үзэх нь зохистой. |
en_US |
| dc.subject |
Арбитражийн үнэлгээний онол, Өнөөгийн үнэ цэнийн загвар, роботикс ETF, BOTZ, ROBO, ARKQ, бодит хүү, хүлээгдэх инфляци, нэрлэсэн хүүгийн задаргаа, эмпирик санхүү. |
en_US |