СЭЗИС - Бүтээлийн сан

Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны хоёр хувийн татварын эдийн засгийн нөлөөллийн шинжилгээ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Г, Гантулга
dc.contributor.author Намхай, Урангуа
dc.date.accessioned 2026-07-03T04:42:46Z
dc.date.available 2026-07-03T04:42:46Z
dc.date.issued 2026-07-03
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4863
dc.description.abstract Үл хөдлөх хөрөнгийг борлуулсны орлогод ногдуулдаг хоёр хувийн татварын эдийн засгийн нөлөөллийг иж бүрэн шинжилж, татварын тогтолцоог боловсронгуй болгох бодлогын зөвлөмж боловсруулав. Тоон болон чанарын судалгааны аргыг хослуулан ашигласан ба тоон шинжилгээнд 2010–2026 оны хугацааны цуваан шинжилгээ, Stata програм ашигласан олон хувьсагчийн регрессийн загвар (R² = 0.9626), Лафферийн муруйн тооцооллын загвар (ε = 3.80, τ* = 11.6%), болон эрсдэлийн дулааны матриц хэрэглэсэн. Чанарын шинжилгээнд 497 иргэний оролцоотой цахим санал асуулга, PESTEL–SWOT шинжилгээ хийсэн ба олон улсын (Казакстан, Испани, Их Британи, Австрали, БНХАУ) үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татварын хувь болон суурь үнийг харьцууллаа. Монгол Улсын үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны хоёр хувийн татвар нь хувь хэмжээний хувьд бага боловч нийт дүнгийн суурьт суурилсан байгаа нь зах зээлийн шударга байдал, нийлүүлэлтийн тогтвортой байдал, болон иргэдийн орон сууцны хүртээмжид нөлөөлж буй системийн алдаа юм. Онол, эмпирик шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ, олон улсын харьцуулалт, иргэдийн санал бодол таван тулгуур дүгнэлт нийлж нэгдсэн байгаа нь бодлогын шинэчлэлийн зайлшгүй шаардлагыг нотолж байна en_US
dc.subject Үл хөдлөх хөрөнгийн татвар, татвар, зөрүү ашгийн татвар, Лафферийн муруй, татварын эрсдэл, орон сууцны хүртээмж, далд эдийн засаг, ипотекийн зээл, татварын шударга байдал en_US
dc.title Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны хоёр хувийн татварын эдийн засгийн нөлөөллийн шинжилгээ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Ч, Наранчимэг


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах