Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын зорилго нь ESG буюу Байгаль орчин (Environmental),
Нийгэм (Social), Засаглал (Governance)-ын үзүүлэлтүүд нь тээврийн салбарын
компаниудын зах зээлийн үнэлгээ (Market Value)-д хэрхэн нөлөөлж байгааг
тодорхойлох. Судалгаанд Forbes Global 2000 жагсаалтаас ESG мэдээлэл болон
санхүүгийн тайлан нь нээлттэй 10 тээврийн компанийг сонгон авч, LSEG Sustainability
Ratings and Data платформын ESG оноо болон санхүүгийн мэдээлэлд тулгуурлан
корреляци болон олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээ хийсэн.
Судалгааны үр дүнгээс ESG-ийн үндсэн үзүүлэлтүүдээс Governance хүчин зүйл нь
компанийн зах зээлийн үнэлгээтэй хамгийн өндөр эерэг хамааралтай гарсан бол
Environmental бүлгийн Energy & Resource Use үзүүлэлт хамгийн хүчтэй сөрөг нөлөөтэй,
Biodiversity үзүүлэлт хамгийн хүчтэй эерэг нөлөөтэй гарсан байна. Мөн Labour Relations
болон Conduct & Anti-Corruption зэрэг дэд үзүүлэлтүүд компанийн үнэлгээнд эерэг нөлөө
үзүүлэх хандлагатай байгаа нь ажиглагдсан. Судалгааны үр дүн нь ESG үзүүлэлтүүд нь
зөвхөн тайлагналын хэрэгсэл бус, харин тээврийн компаниудын урт хугацааны үнэ цэнэ,
хөрөнгө оруулалтын сонирхол болон олон улсын зах зээлд өрсөлдөх чадварт нөлөөлөх
боломжтой хүчин зүйл болохыг харуулсан.