СЭЗИС - Бүтээлийн сан

Орон нутгийн сонгуулийн сонгогчдын шийдвэр гаргалтанд нөлөөлж буй хүчин зүйлийн судалгаа Хэнтий аймгийн жишээн дээр

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Сугар, Болормаа
dc.date.accessioned 2026-06-22T06:01:22Z
dc.date.available 2026-06-22T06:01:22Z
dc.date.issued 2026-06-22
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4781
dc.description.abstract Орчин үеийн ардчилсан нийгэм дэх улс төрийн системийн тогтвортой байдал, бодлого боловсруулах үйл явц нь сонгогчдын зан төлөв, тэдний шийдвэр гаргах логикоос шууд хамаардаг. Монгол Улсын хувьд 2024 оны сонгуулийн тогтолцооны шинэчлэл буюу холимог системд шилжсэн явдал нь сонгогчдын төлөвшилд шинэ сорилт, боломжуудыг бий болгож байна. Энэхүү судалгааны ажил нь Хэнтий аймгийн сонгогчдын зан төлөвийн өнөөгийн байдлыг тодорхойлж, тэдний сонголт хийхэд нөлөөлж буй социологийн, сэтгэл зүйн болон рациональ хүчин зүйлсийн хамаарлыг шинжлэх зорилготой юм. Хэнтий аймаг нь Монголын улс төрийн манлайллын түүхэн болон стратегийн онцлог бүс нутаг болохын хувьд сонгогчдын төлөвшлийг тодорхойлох жишиг судалгааны талбар болж байна. Судалгааны арга зүйн хүрээнд тоон судалгааны аргыг ашиглан Хэнтий аймгийн сонгогчдын төлөөлөл болох 400 орчим респондентоос санамсаргүй түүврийн аргаар анкетын асуумж авч, цугларсан өгөгдлийг SPSS программ ашиглан статистик шинжилгээнд орууллаа. Шинжилгээгээр сонгогчдын хүйс болон шийдвэр гаргах хандлагын хооронд статистик ач холбогдол бүхий маш хүчтэй хамаарал ($p < 0.001, \chi^2=116.643$) байгаа нь тогтоогдсон бөгөөд эмэгтэй сонгогчид сэтгэл зүйн болон нийгмийн хүчин зүйлийг илүүтэй чухалчилж байгаа бол эрэгтэй сонгогчдын хувьд рациональ болон улс төрийн хүчин зүйлс давамгайлж байна. Түүнчлэн Хэнтий аймгийн сонгогчдын дунд рациональ сонголтын үзүүлэлт нэмэгдэж байгаа хэдий ч бодит шийдвэр гаргалт дээр "Лидерийн нөлөө" болон "Нутгархах үзэл"-д суурилсан социологийн хүчин зүйлс шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн хэвээр байна. Залуу үеийнхний улс төрийн социализацид мэдээллийн технологи, сошиал медиа гол суваг болж байгаа ч тэдний сонголт уламжлалт институциональ хандлагаас бүрэн ангижраагүй байгаа нь ажиглагдлаа. Энэхүү судалгааны үр дүн нь сонгуулийн тогтолцооны шилжилт сонгогчдыг илүү бодлого төвтэй сонголт руу хөтөлж байгаа ч орон нутгийн онцлог, хувь хүний хүчин зүйл сонголтод хүчтэй нөлөөлсөн хэвээр байгааг баталж байна. Иймд сонгогчдын улс төрийн боловсролыг дээшлүүлэх, намуудын бодлогын өрсөлдөөнийг орон нутгийн прагматик хэрэгцээнд нийцүүлэх замаар сонгогчдын зан төлөвийг илүү рациональ хэлбэрт шилжүүлэх шаардлагатай байгааг дүгнэж байна. Энэхүү бүтээл нь орон нутгийн сонгуулийн стратегийг тодорхойлох, сонгогчдын зан төлөвийн өөрчлөлтийг хянах онол, практикийн ач холбогдол бүхий суурь мэдээлэл болно. en_US
dc.title Орон нутгийн сонгуулийн сонгогчдын шийдвэр гаргалтанд нөлөөлж буй хүчин зүйлийн судалгаа Хэнтий аймгийн жишээн дээр en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах