СЭЗИС - Бүтээлийн сан

Байгууллагын санхүүгийн эрсдэлийг тооцох, үнэлэх арга аргачлалыг боловсронгуй болгох нь: Барилгын салбарын жишээн дээр

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Батбаатар, Мөнхзаяа
dc.contributor.author Лхагва, Хулан
dc.date.accessioned 2016-06-08T03:04:30Z
dc.date.available 2016-06-08T03:04:30Z
dc.date.issued 2016-06-08
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ife.edu.mn/handle/8524/474
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлын зорилго нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагын хувьд учирч болох санхүүгийн эрсдэлийг судлах, урьдчилан тооцох, хэмжих онол аргазүйг практикт хэрхэн ашиглах талаар судлах, компанид хэрэгтэй санал зөвлөмж боловсруулахад оршино. Санхүүгийн эрсдэлийг хэмжих оновчтой аргыг тодорхойлохын тулд эрсдэлийн удирдлага, санхүүгийн эрсдэлийн удирдлагын талаарх онолыг судалж үзэхэд байгууллагын санхүүгийн эрсдэл, санхүүгийн тогтвортой байдлын эрсдэлийг эрдэмтэн Эдуард И. Альтманы дампуурлын загварууд болон санхүүгийн тайлангийн шинжилгээний арга ашиглан хэмжих нь түгээмэл байна. Энэхүү судалгааны ажилд Альтманы Z онооны болон бусад дампуурлын загвар ашигласан. Эдгээр загварууд нь байгууллагын гол санхүүгийн харьцаануудыг нэгтгэн Z-оноо гаргаж ахуйн нэгжийн санхүүгийн байдлыг үнэлдэг. Монгол улсын барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудаас санхүүгийн эрсдэлийн удирдлагыг хэмжих индикатор болж чадахуйц гэж үзсэн цөөн тооны байгууллагыг сонгож тэдгээрийн эрсдэлийн удирдлагын хэрэгжилт, санхүүгийн эрсдэлийн хэмжих арга барилыг судлах үүднээс анкетийн аргаар судалгаа явуулахад сонгосон байгууллагуудын эрсдэлийн удирдлагын хэрэгжилт муу гэсэн дүгнэлт гарсан. Иймээс судалгааны ажилд жишээ барилгын компанийн санхүүгийн эрсдэлийг дэлгэрүүлэн судалж, түүнд нөлөөлж буй чухал хувьсагчуудад мэдрэмжийн шинжилгээ хийх замаар эрсдэлийн нөлөөллийг үнэлэн байгууллагын эрсдэлийг хамгийн бага байлгах нөхцөлийг тодорхойлж байгууллагад санал зөвлөмж өгөх юм. Ингэхдээ: • Байгууллагын өнгөрсөн үр дүнгүүдийг дампуурлын загваруудаар үнэлэж санхүүгийн тайлангийн шинжилгээний үр дүнгүүдтэй харьцуулан байгууллагад тохиромжтой дампуурлын загварыг сонгосон. • Жишээ байгууллагын санхүүгийн прогнозод сонгосон дампуурлын загварыг ашиглан үнэлгээ хийхийн өмнө байгууллагын хийсэн эерэг төсөвлөлтөд үндэслэн гутранги төсөвлөлт хийсэн. • Гутранги төсөвлөлтийг сонгосон дампуурлын загвараар үнэлэн гутранги төсөвлөлтийн эрсдэлгүй бүсэд байх нөхцөлийг тодорхойлж өгсөн. Ингэснээр байгууллагын удирдлага байгууллагад эрсдэл үүсгэж буй хүчин зүйлүүдийг урьдчилан таамаглаж боломжит арга хэмжээг авах боломжтой болох юм. Ингэснээр барилгын компануудын эрсдэлийг бууруулах, гэнэтийн тооцоолоогүй алдагдал хүлээхээс хамгаалах, ашгийн тогтвортой байдлыг хангах, мөнгөн урсгалыг тодорхой байлгах, төсөвт багтаах зорилготой. en_US
dc.subject санхүүгийн эрсдэл en_US
dc.subject санхүүгийн эрсдэл en_US
dc.subject Санхүүгийн эрсдэлийг хэмжих en_US
dc.subject дампуурлын загварууд en_US
dc.subject альтман загвар en_US
dc.subject конан болон холдер en_US
dc.subject олссон о загвар en_US
dc.subject таффлерийн 4 хувьсагчтай загвар en_US
dc.subject м-си-эс пропертийз en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.title Байгууллагын санхүүгийн эрсдэлийг тооцох, үнэлэх арга аргачлалыг боловсронгуй болгох нь: Барилгын салбарын жишээн дээр en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах