СЭЗИС - Бүтээлийн сан

Зээлийн хугацааг сунгах байдлаар хэт өндөр хүү тогтоосон гэрээний эрх зүйн зохицуулалт

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Дарийжав, Болдбаяр
dc.date.accessioned 2026-06-22T04:40:59Z
dc.date.available 2026-06-22T04:40:59Z
dc.date.issued 2026-06-22
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4747
dc.description.abstract Монгол улсын Иргэний хуульд гэрээний эрх чөлөөний зарчим тусгагдсан боловч уг эрх нь хууль болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчихгүй байх шаардлагаар хязгаарлагддаг. Түүнчлэн нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байх зохицуулалт байдаг. Гэвч зээлийн гэрээний хугацааг сунгах замаар хүүг их хэмжээгээр нэмэгдүүлсэн тохиолдолд “хэт өндөр хүү тогтоосон” хэлцэл гэж үзэх эсэх, мөн ийм хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох эрх зүйн үндэслэл, шалгуур нь хууль тогтоомж болон шүүхийн практикт төдийлөн тодорхой бус байна. Судалгаанд эрх зүйн догматик арга, шүүхийн шийдвэрийн кейс шинжилгээ, асуулгын арга, ярилцлагын арга, гадаад улсын эрх зүйн харьцуулалтын аргыг хослуулан ашигласан. Дотоодын эрх зүйн зохицуулалтад Иргэний хуулийн 56.1.1, 282.2, 492 дугаар зүйл, мөн Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль зэрэг тусгай зохицуулалтыг авч үзсэн. Гадаад улсын эрх зүйн харьцуулалтад Австри улсын ABGB §879, Герман улсын BGB §138, Швейцар улсын Code of Obligations Art. 20–21-ийн “good morals”, “usury”, “unfair advantage” гэсэн үзэл баримтлалыг ашиглаж, сул байдлыг ашиглах, гүйцэтгэл ба хариу гүйцэтгэлийн илт тэнцвэргүй байдал, зан суртахууны хэм хэмжээнд харш үр дагавар зэрэг шалгуурыг харьцуулан шинжилсэн. Судалгааны үр дүнгээс үзэхэд зээлийн гэрээний хугацааг сунгах хэлцэл нь бүх тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзэгдэхгүй. Харин сунгалтын хэлцэл байгуулагдсан нөхцөл байдал, зээлдэгчийн эдийн засгийн эмзэг байдал, мэдээллийн тэгш бус байдал, бодит сонголт байсан эсэх, сунгалтын давтамж, нийт хугацаа, нийт төлөх төлбөрийн өсөлт, зээлдүүлэгчийн тайлбарлах болон анхааруулах үүргийн биелэлт зэрэг нөхцөлийг цогцоор үнэлсэн тохиолдолд тодорхой хэлцлийг Иргэний хуулийн 56.1.1-д заасан нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш хэлцэл гэж үзэх боломжтой байна. Иймд хэт өндөр хүүг зөвхөн сарын эсхүл жилийн нэрлэсэн хүүгээр бус, харин нийт төлбөрийн бодит дарамт, сунгалтын үр дагавар, талуудын бодит тэнцвэртэй байдлын шалгуураар үнэлэх шаардлагатай байна.
dc.subject Research Subject Categories::LAW/JURISPRUDENCE en_US
dc.title Зээлийн хугацааг сунгах байдлаар хэт өндөр хүү тогтоосон гэрээний эрх зүйн зохицуулалт en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах