Хураангуй:
Хувьцаанд суурилсан төлбөр гэдэг нь худалдаж авсан бараа, үйлчилгээний үнэд өөрийн хувьцаа болон опцион гаргаж өгөх эсвэл хувьцааны үнийг /үнийн өсөлтийн эрх/ үндэслэж мөнгөн хөрөнгөөр төлбөр хийх үйл ажиллагаа юм.(Г.Гантулга, 2011) Аж ахуйн нэгжүүд голдуу ажилчдад эсвэл бусад аж ахуйн нэгжид төлбөр хийхдээ хувьцаа эсвэл хувьцааны опционыг гаргадаг. Хувьцааны төлөвлөгөө болон хувьцааны опцион нь ажилчдад төдийгүй захирлууд, ахлах удирдлагууд болон бусад олон төрлийн ажилчдад тараадаг урамшууллын хамгийн түгээмэл хэлбэр юм.
Практикт дараах шалтгааны улмаас хувьцаанд суурилсан төлбөр хийх үйл ажиллагааг байгууллагууд ихээхэн сонгож хэрэгжүүлдэг.