Хураангуй:
2017 онд МУХБ нь Евро бонд болон Чингис бондын үндсэн төлбөр ба хүүгийн төлбөрийн хамт нийт 1,274.2 сая ам.долларын эргэн төлөлтийг хийх хуваарьтай байна. Гадаад өрийн үйлчилгээний төлбөр болох 1,274.2 сая ам.долларыг 2015-2017 онуудад МУХБ-нд зээл болон эх үүсвэрийн эргэн төлөлтөөс хуримтлагдах 2,867.0 тэрбум төгрөгөөс төлөх төлөвлөгөөтөй байна. Гадаад өрийн үйлчилгээний нөхцөлд төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлт ба чанаргүй зээлийн түвшин нь гадаад өрийн хямрал буюу дефолт үүсгэх хүчин зүйл нь болж байна.
ОУВС нь 2006 оноос эхлэн олон улсад гадаад өрийн тогтвортой байдлын аргачлалыг танилцуулсан ба энэхүү судалгаанд ОУВС-ийн заавар, аргачлалыг ашиглан Монгол Улсын Засгийн газрын гадаад өрийн хүрээнд тогтвортой байдлын шинжилгээ хийх, гадаад өрийн үйлчилгээний нөхцөлд учирч болох эрсдэл буюу дефолтын хэмжээг стресс тест аргазүй ашиглан тодорхойлохыг зорьсон болно.