СЭЗИС - Бүтээлийн сан

КОМПАНИЙН НӨЛӨӨ БҮХИЙ ЭТГЭЭДЭД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Мөнхсайхан, Мөнхцэцэг
dc.date.accessioned 2026-04-09T01:45:24Z
dc.date.available 2026-04-09T01:45:24Z
dc.date.issued 2026-04-09
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4652
dc.description.abstract Энэхүү бакалаврын зэрэг горилсон судалгааны ажилдаа компанийн шийдвэр гаргалтад дам байдлаар нөлөөлөгч этгээдүүдийг тодорхойлж, хариуцлага тооцох эрх зүйн боломжийн талаар судаллаа. Монгол улсын хувьд сүүдрийн удирдлага буюу компанийн шийдвэр гаргалтад нөлөө бүхий этгээдэд хамаарах тохиолдол гардаг гэсэн таамаглалыг дэвшүүлж байгаа тул энэхүү судалгааны ажлын хүрээнд бусад улс оронтой харьцуулах байдлаар сүүдрийн удирдлагын онолыг дэлгэрүүлж, хариуцлага тооцох боломжийг судлан тодорхойлохыг зорьсон болно. Судалгааны ажлын сэдэв нь харьцангуй шинэ судлагдахуун учраас бусад улсын эх сурвалжуудыг түлхүү ашиглан, энэхүү ойлголт хамгийн түгээмэл хөндөгдөж, хуулиар зохицуулагддаг орнуудыг жишээ болгон сонгосон. Тэдгээр улсуудын жишгээр компанийн нөлөө бүхий этгээдийг хэрхэн тодорхойлж, хариуцлага тооцдог болохыг тухайн улсын Компанийн тухай хууль, шүүхийн шийдвэрүүдийн хүрээнд судалж өгөгдөл мэдээллийг цуглуулж энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэв. en_US
dc.subject Сүүдрийн удирдлага , нөлөө бүхий этгээд, нэгдмэл сонирхол бүхий этгээд, Гүйцэтгэх захирал, ТУЗ, хувьцаа эзэмшигчид, Компанийн засаглал, Компанийн эрх зүй en_US
dc.title КОМПАНИЙН НӨЛӨӨ БҮХИЙ ЭТГЭЭДЭД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах