| dc.contributor.advisor | Лувсан-Очир, Эрдэнэсайхан | |
| dc.contributor.author | Батдоржийн, ОЮУНЦЭЦЭГ | |
| dc.date.accessioned | 2026-04-03T01:13:35Z | |
| dc.date.available | 2026-04-03T01:13:35Z | |
| dc.date.issued | 2026-04-03 | |
| dc.identifier | Мастер | en_US |
| dc.identifier.uri | https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4646 | |
| dc.description.abstract | Энэхүү судалгааны ажлаар арилжааны банкны салбарт төсөлт ажил дээр Ажайл аргыг хэрэгжүүлэхэд төслийн удирдагчийн манлайллын нөлөөлөл хэрхэн нөлөөлж буйг судлахыг зорин манлайлал болон Ажайл аргын ойлголтыг судлан, судалгаа хийж, судалгаанд суурилсан санал зөвлөмж боловсруулсан. Судалгааны ажлын онолын хэсэгт манлайллын тухай судалж манлайлал хэмээх нэрийн үүсэл, манлайллын онолын хөгжил, манлайллын хэлбэрүүд, манлайллын тухай орчин үеийн онолуудын талаар судалгааг хийсэн. Ажайл аргын онолын судалгаанд Ажайл аргын үүсэл, ойлголтууд, Ажайл сэтгэлгээ, Ажайл манлайллын судалгааг хийсэн. Салбарын судалгааны хүрээнд арилжааны банкны үүсэл хөгжил, арилжааны банкинд хийгдсэн төсөлт ажлуудыг судлан, олон улсад банкны салбарт хийгдсэн МТ-н инновац болон банкны салбарт хийгдэж буй технологийн чиг хандлагын талаар судалсан. Онолын судалгаанд тулгуурлан Манлайлал, Ажайлын үнэт зүйлс, Ажайл манлайлал, Ажайл удирдагч гэсэн 4 дэд бүлэгтэй судалгааны асуулга боловсруулж мэдээллийг цуглуулсан болно. Үүнд Ажайл төслийн аргыг хэрэгжүүлэхэд удирдлагын манлайлал хэрхэн нөлөөлж буйг тандан салбарын 140 гаруй мэргэжилтнүүдээс санал асуулга авсан. Олон улсын судалгаа, онолд тулгуурласан асуулгын хүрээнд хүчин зүйлүүдийн хооронд өгөгдлийн шинжилгээнүүдийг хийхэд эерэг хамааралтай байсан. Судалгааны ажлын үр дүнд тулгуурлан санал зөвлөмжүүд боловсруулсан ба Ажайл төслийн аргыг хэрэгжүүлэхэд удирдлагын манлайлал эерэг нөлөөтэй байгаа гэж дүгнэсэн болно. | en_US |
| dc.subject | Манлайлал, манлайлагч, Ажайл төсөл, Ажайл тунхаг бичиг, Ажайлын үнэт зүйлс, Ажайл манлайлал, Ажайл удирдагч, арилжааны банк. | en_US |
| dc.title | АЖАЙЛ ТӨСЛИЙН АРГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД УДИРДЛАГЫН МАНЛАЙЛЛЫН НӨЛӨӨЛЛИЙН СУДАЛГАА /Банкны салбарын жишээн дээр/ | en_US |
| ife.Мэргэжил.Нэр | Бизнесийн менежмент | |
| ife.Мэргэжил.Индекс | E340100 | |
| ife.Зэрэг | Мастер |