СЭЗИС - Бүтээлийн сан

ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН ВИРТУАЛ АГЕНТЫН СИСТЕМИЙГ ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИШЭЭН ДЭЭР СУДАЛЖ, ТУРШИХ НЬ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дашжаргал, Хулан
dc.contributor.author Амартүвшин, Номинзул
dc.contributor.author Амартүвшин, Номинзул
dc.date.accessioned 2026-04-02T01:40:13Z
dc.date.available 2026-04-02T01:40:13Z
dc.date.issued 2026-04-02
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4644
dc.description.abstract Энэ дипломын ажил нь байгууллагын харилцагчийн үйлчилгээнд гарч буй асуудалд үндэслэн уг процессын үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх зорилготой системийн шинжилгээ, зохиомжийг хийхээс гадна агент хөгжүүлэх боломжуудыг ашиглан туршилтын загварыг хөгжүүлж туршихад зорьсон юм. Тиймээс энэхүү дипломын ажлаар байгууллагын харилцагчийн үйлчилгээний асуудал ба автоматжуулалтын боломжуудыг AS-IS процессын зураглал болон асуудлын шалтгаан, үр нөлөөний шинжилгээгээр дамжуулан шинжилснээр харилцагчийн үйлчилгээ болон үндсэн үйл ажиллагааны TO-BE процесс, системийн функциональ ба функциональ бус шаардлагуудыг тодорхойлсон. Харин системийн зохиомжийн хүрээнд UML диаграммуудыг зурж системийн өгөгдлийн урсгал, хэрэглэгчийн системд хийх үйлдлүүд, системд ашиглагдах технологиуд болон логикуудыг дүрсэлсэн. Ийнхүү байгууллагын харилцагчийн үйлчилгээний виртуал агент бүтээх боломжуудыг кодчилолгүйгээр болон кодчилолтойгоор туршиж, харилцагчийн үйлчилгээний мэдээлэл өгөх болон бүртгэл хийх процессуудын хувьд хоёр туршилтын загварыг ижил оролтоор шалгасан юм. Туршилтын үр дүнд хариултын оновчтой байдал хоёр туршилтын загварын хувьд төстэй төвшинд байгааг илрүүлсэн. Гэвч кодчилолгүйгээр агент бүтээх нь байгууллагын шаардлагад яв цав нийцэх шийдлийг бүтээхэд зардал болон технологийн олон төрлийн хязгаарлалтуудыг дагуулдаг. Харин хөгжүүлэлт хийх нь цаг хугацаа болон кодчиллын мэдлэг шаардах боловч тус байгууллагын хүсэлтэд тохирохуйц шийдлийг илүү уян хатнаар бүтээх боломжтойгоос гадна урт хугацаанд зардал багатай сонголт болохыг хөгжүүлэлтийн явцад ажиглалаа. en_US
dc.subject Хиймэл оюун, харилцагчийн үйлчилгээ, хэрэглэгчийн үйлчилгээний туршлага, AI, виртуал агент, NLP, чатбот en_US
dc.subject Research Subject Categories::TECHNOLOGY en_US
dc.title ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН ВИРТУАЛ АГЕНТЫН СИСТЕМИЙГ ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИШЭЭН ДЭЭР СУДАЛЖ, ТУРШИХ НЬ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, мэдээллийн системийн
ife.Мэргэжил.Индекс D341300
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах