Хураангуй:
Энэ дипломын ажил нь байгууллагын харилцагчийн үйлчилгээнд гарч буй
асуудалд үндэслэн уг процессын үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх зорилготой
системийн шинжилгээ, зохиомжийг хийхээс гадна агент хөгжүүлэх боломжуудыг
ашиглан туршилтын загварыг хөгжүүлж туршихад зорьсон юм.
Тиймээс энэхүү дипломын ажлаар байгууллагын харилцагчийн үйлчилгээний
асуудал ба автоматжуулалтын боломжуудыг AS-IS процессын зураглал болон асуудлын
шалтгаан, үр нөлөөний шинжилгээгээр дамжуулан шинжилснээр харилцагчийн
үйлчилгээ болон үндсэн үйл ажиллагааны TO-BE процесс, системийн функциональ ба
функциональ бус шаардлагуудыг тодорхойлсон. Харин системийн зохиомжийн хүрээнд
UML диаграммуудыг зурж системийн өгөгдлийн урсгал, хэрэглэгчийн системд хийх
үйлдлүүд, системд ашиглагдах технологиуд болон логикуудыг дүрсэлсэн.
Ийнхүү байгууллагын харилцагчийн үйлчилгээний виртуал агент бүтээх
боломжуудыг кодчилолгүйгээр болон кодчилолтойгоор туршиж, харилцагчийн
үйлчилгээний мэдээлэл өгөх болон бүртгэл хийх процессуудын хувьд хоёр туршилтын
загварыг ижил оролтоор шалгасан юм.
Туршилтын үр дүнд хариултын оновчтой байдал хоёр туршилтын загварын хувьд
төстэй төвшинд байгааг илрүүлсэн. Гэвч кодчилолгүйгээр агент бүтээх нь байгууллагын
шаардлагад яв цав нийцэх шийдлийг бүтээхэд зардал болон технологийн олон төрлийн
хязгаарлалтуудыг дагуулдаг. Харин хөгжүүлэлт хийх нь цаг хугацаа болон кодчиллын
мэдлэг шаардах боловч тус байгууллагын хүсэлтэд тохирохуйц шийдлийг илүү уян
хатнаар бүтээх боломжтойгоос гадна урт хугацаанд зардал багатай сонголт болохыг
хөгжүүлэлтийн явцад ажиглалаа.