Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын зорилго нь Коста кофешопшоп франчайзыг Улаанбаатар хотын кофешопын зах зээлд нэвтрүүлэх боломжийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлж, хэрэгжүүлэх стратегийн санал боловсруулахад оршино. Судалгаанд олон улсын франчайзын онол, үйлчилгээний салбарын зах зээлийн судалгааны арга зүй, эрсдэлийн удирдлагын орчин үеийн хандлагыг уялдуулан ашигласан нь ажлын онолын суурийг бүрдүүлэв.
Судалгааны арга зүйн хувьд чанарын болон тоон аргыг хослуулсан холимог хандлагыг ашиглаж, хоёрдогч эх сурвалжийн шинжилгээ, анхдагч хэрэглэгчийн анкет судалгаа (n=400), SPSS статистик боловсруулалт, зах зээлийн багтаамжийн тооцоолол, санхүүгийн загварчлал болон эрсдэлийн үнэлгээг хамтатган гүйцэтгэсэн. Судалгааны гол онцлог нь төслийн хэрэгжих боломжийг үнэлэхдээ уламжлалт нэг талт дүгнэлтээс татгалзан, зах зээл, эдийн засаг, хууль эрх зүй, үйл ажиллагаа, хүний нөөц, хэрэглэгч, өрсөлдөөн, санхүү, эрсдэлийн удирдлага гэсэн 9 хэмжээсийг хамарсан FS10 жинлэсэн интеграцчилсан индексийн загварыг хэрэглэсэнд оршино.
Судалгааны үр дүнгээс харахад Улаанбаатар хотын кофешопын зах зээл нь хэрэглээний давтамж, залуу хүн амын эзлэх хувь, кофе соёлын төлөвшил зэргээрээ тогтвортой өсөлтийн суурьтай зах зээл болох нь тогтоогдлоо. Хэрэглэгчийн зан төлөвийн эмпирик шинжилгээний дүнд амт, чанар, орчны тав тух, үйлчилгээний чанар, дэлхийн сүлжээ брэнд зэрэг хүчин зүйлс давамгай үнэлэгдсэн нь кофешопыг зөвхөн ундаа худалдан авах бус, чанар ба туршлагад суурилсан үйлчилгээний орон зай хэмээн хүлээн авч байгааг илтгэнэ. Энэ нь Коста кофешопшоп брэндийн үнэ цэнийн санал хэрэглэгчдийн хүлээлттэй өндөр түвшинд нийцэж байгааг харуулж байна.
Коста кофешопшоп төвлөрсөн үйл ажиллагааны бүтэц, үйлчилгээний стандарт, сургалт ба ур чадвар дамжуулалтын систем нь үйлчилгээний чанарыг жигд хадгалах бодит чадавхтай болохыг тогтоосон боловч ажилтны тогтвор суурьшил болон байршлын стратеги нь хэрэгжилтийн явцад анхаарах шаардлагатай гол асуудал хэвээр байгааг илрүүлэв. Санхүүгийн шинжилгээгээр борлуулалтын зорилтот түвшинд хүрсэн тохиолдолд төсөл ашигт ажиллагаанд шилжиж, дунд хугацаанд хөрөнгө оруулалт нөхөгдөх боломжтойг харуулсан бол эрсдэлийн үнэлгээ нь валютын ханш, түрээс, хүний нөөцийн зардлыг системтэй удирдах шаардлагатайг тодотгож байна. Есөн хэмжээсээр нэгтгэн тооцсон FS10 индексийн үр дүн нь = 7.40 оноогоор үнэлэгдэж Коста кофешопшоп франчайзыг Улаанбаатар хотын зах зээлд нэвтрүүлэх төсөл нь тодорхой нөхцөлд тохируулан сайжруулсны дараа хэрэгжүүлэх боломжтой болохыг онол эмпирикийн түвшинд нотолж байна.