СЭЗИС - Бүтээлийн сан

ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ЭРХ ЗҮЙН ХЭРЭГЖИЛТ БА ШИНЭЧЛЭЛИЙН ШААРДЛАГА

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Д,Бэлгүүн
dc.contributor.author Батсайхан, Тамир
dc.date.accessioned 2026-02-13T02:37:52Z
dc.date.available 2026-02-13T02:37:52Z
dc.date.issued 2026-02-13
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4589
dc.description.abstract Улаанбаатар хотын нийт хүн амын талаас илүү хувь нь гэр хороололд амьдарч байгаа бөгөөд хотын төлөвлөлт, инженерийн дэд бүтцийн хүртээмжийн асуудал тулгамдсан хэвээр байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны эрх зүйн эх суурь нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоолоор тавигдсан. Уг тогтоолоор Улаанбаатар хотын гэр хорооллын хөгжлийн бодлогыг хариуцан хэрэгжүүлэх тусгайлсан байгууллага болох “Гэр хорооллын хөгжлийн газар” байгуулсан ба НИТХ-ын 2013 оны 3/31 дугаар тогтоолоор “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам” анх удаа батлагдсан. Улмаар хууль тогтоомжийн шинэчлэл 2015 оноос хийгдэн энэ төрлийн харилцааг 2018 оноос гэр хорооллын газрыг дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэх замаар гэр хорооллыг дахин төлөвлөдөг болсон. Мөн 2023 онд хотын хэт төвлөрлийг бууруулж, гэр хорооллыг үе шаттайгаар орон сууцжуулах замаар түгжрэл болон орчны бохирдлоос үүдэх нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг бууруулах зорилгоор Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль батлагдсан. Иймд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлага судалгааны ажлын үндэслэл болж, энэхүү дипломын ажилд тухайн зохицуулалтын онол, практикийн байдалд шинжилгээ хийв. Судалгааны ажлын бүтцийг дараах байдлаар тодорхойлон ангилсан: Нэгдүгээр бүлэгт онол, эрх зүйн орчны үндэслэлийг, хоёрдугаар бүлэгт шүүхийн практик болон хууль тогтоомжийн хэрэгжилтийн бодит байдлыг, гуравдугаар бүлэгт олон улсын туршлага ба нутагшуулах боломжийг тус тус авч үзсэн болно. Судалгааны хүрээнд холбогдох хууль тогтоомжийн харьцуулсан шинжилгээ, шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ, эрх зүйн орчны давуу ба сул талыг тодорхойлох аргуудыг ашиглав. Үр дүнд нь эрх зүйн зохицуулалт хоорондын уялдаа холбоо сул, төсөл хэрэгжүүлэгч талуудын хариуцлага, оролцооны тогтолцоо бүрэн төлөвшөөгүй, иргэдийн өмчийн эрхийн баталгаа хангалтгүй байгаа зэрэг асуудал илэрлээ. Энэхүү судалгаа нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн эрх зүйн шинэчлэлийн шаардлагыг тодорхойлоход хувь нэмэр болох бөгөөд цаашид энэ салбарын судлаачдад хэрэгтэй мэдээллийг эх сурвалж болох боломжтой гэж үзэж байна. en_US
dc.subject Гэр хороолол, дахин төлөвлөлт, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл en_US
dc.title ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ЭРХ ЗҮЙН ХЭРЭГЖИЛТ БА ШИНЭЧЛЭЛИЙН ШААРДЛАГА en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах