СЭЗИС - Бүтээлийн сан

Монгол Улсын эрэгтэй, эмэгтэйчүүдийн цалингийн ялгааг Ковид-19 цар тахлын өмнөх болон дараах үед харьцуулах нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Эрдэнэбаатар, Ундрал
dc.contributor.author Жаргалан, Тайван
dc.date.accessioned 2026-02-12T06:27:31Z
dc.date.available 2026-02-12T06:27:31Z
dc.date.issued 2026-02-12
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4577
dc.description.abstract Энэхүү судалгаанд Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дээрх эрэгтэй, эмэгтэйчүүлийн цалингийн зөрүүг хэмжиж, Ковид-19 цар тахлын үе болон дараах хугацаанд уг зөрүү хэрхэн өөрчлөгдсөнийг тоон аргаар үнэлж, үүсэх шалтгааныг задлан тайлбарлав. Цалингийн зөрүү нь өрхийн орлого, ядуурал, хөдөлмөрийн бүтээмжид нөлөөлөх тул бодлого боловсруулахад хэмжилт, шалтгааны тайлбар шаардлагатай байдаг. Судалгаанд Ажиллах хүчний судалгааны 2018, 2020, 2022, 2024 оны давтагдсан огтлолын өгөгдлийг ашиглав. Цалин зөвхөн ажил эрхэлсэн хэсэгт ажиглагддаг тул сонголтын хазайлтыг засах зорилгоор Хекманы хоёр шатлалт загварыг хэрэглэж, Миллсийн урвуу харьцааг цалингийн тэгшитгэлд оруулан үнэлгээ хийв. Судалгааны үр дүнгээр 2018 онд эрэгтэй, эмэгтэйчүүдийн цалингийн зөрүү орчим 5% байсан бол 2020 онд 12% болж тэлсэн бөгөөд 2022 болон 2024 онд 20% давсан нь эрэгтэй, эмэгтэйчүүлийн цалингийн ялгаа цар тахлын дараах үед ихэссэн гэдгийг харуулж байна. Мөн Оахака–Блайндерийн задлан шинжилгээгээр цалингийн зөрүүг нөлөөгөөр нь задлан харахад цар тахалтай болон дараах үеүдэд тайлбарлагдах бөгөөд ажил эрхлэж буй эрэгтэй, эмэгтэйчүүдийн нас, туршлага, ажлын салбар гэх мэт хувьсагчуудын ялгаанаас болж өссөн байна. en_US
dc.subject Цалингийн зөрүү, давтагдсан огтлолын өгөгдөл, Хекманы хоёр шатлалт арга, Миллсийн урвуу харьцаа, Оахака–Блайндерийн задлан шинжилгээний арга, хүйсийн ялгаварлан гадуурхалт en_US
dc.title Монгол Улсын эрэгтэй, эмэгтэйчүүдийн цалингийн ялгааг Ковид-19 цар тахлын өмнөх болон дараах үед харьцуулах нь en_US
dc.title.alternative Comparing the Gender Wage Gap in Mongolia Before and After the COVID-19 Pandemic en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Бямбасүрэн, Лхагважаргал


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах