СЭЗИС - Бүтээлийн сан

Аж ахуйн нэгжийн хөдөлмөрийн зардлын ялгаатай байдал, түүнд нөлөөлөгч хүчин зүйлийн шинжилгээ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дагиймаа, Түвшинжаргал
dc.contributor.author Энхболор, Сугар
dc.date.accessioned 2026-02-11T08:42:41Z
dc.date.available 2026-02-11T08:42:41Z
dc.date.issued 2026-02-11
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4574
dc.description.abstract Манай улсад аж ахуйн нэгжийн хөдөлмөрийн зардалд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ ховор хийгдсэн байдаг. Харин ҮСХ-оос 5 жил тутам зохион байгуулдаг “Аж ахуйн нэгжийн тооллого 2021”-д аж ахуйн нэгж байгууллагууд амжилттай хамрагдсанаар судлаачдад дотоодын байгууллагуудын хөдөлмөрийн зардлын ялгаатай байдалд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээг хийх боломжийг олгов. Иймээс энэхүү дипломын ажлаар Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн хөдөлмөрийн зардалд нөлөөлж буй хүчин зүйлсийн нөлөөллийг ОХЗР-ийн арга ашиглан тодорхойлохыг зорилоо. Судалгааг хийн гүйцэтгэхдээ ХБКА-ыг ашиглан олон хүчин зүйлийн регрессийн загварыг үнэлсэн бөгөөд загварт ашигласан хувьсагчид статистикийн хувьд өндөр ач холбогдолтой байв. Түүнчлэн, хөдөлмөрийн зардлын эзлэх жингийн загварыг боловсруулахдаа зарим тоон өгөгдөлд лог хувиргалт хийсэн тул өгөгдлийн хазайлтыг бууруулж чадсан. Мөн энэхүү үнэлгээнд мультиколлинеарийн асуудал үүсээгүй, хетероскедастикийн асуудлыг засварлан үнэлсэн тул үнэлгээний найдвартай байдал хангагдсан гэж үзлээ. Үр дүнгээс товч танилцуулбал, ААН-ийн ажиллагчдын тоо, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй байдал, хөрөнгө оруулалт болон экспорт хийдэг зэрэг хувьсагчид нь хөдөлмөрийн зардлын эзлэх жинд эерэг нөлөө үзүүлдэг бол борлуулалтын орлого, байгууллагын үйл ажиллагаа явуулж буй жил, өмчийн болон хариуцлагын хэлбэр зэрэг хувьсагчдаас хамааран хөдөлмөрийн зардлын эзлэх жин буурдаг болохыг тогтоолоо. Энэхүү судалгаа нь хөдөлмөрийн зардалд нөлөөлж буй хүчин зүйлсийн нөлөөллийн коэффициентыг тооцоолсон Монгол Улсад хийгдсэн анхны эмпирик судалгаа гэдгээрээ онцлог юм. en_US
dc.title Аж ахуйн нэгжийн хөдөлмөрийн зардлын ялгаатай байдал, түүнд нөлөөлөгч хүчин зүйлийн шинжилгээ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах