| dc.description.abstract |
Цахим технологи, гар утасны үйлчилгээний өргөн хэрэглээтэй уялдан финтек зээлийн тогтолцоо нь санхүүгийн зах зээлд хурдацтай хөгжиж байна. Манай улсын хувьд банк бус санхүүгийн байгууллагын салбарын нийт хэрэглэгчдийн 90 гаруй хувь нь финтек зээлдэгчид бөгөөд энэхүү өргөжилттэй зэрэгцэн финтекээр олгогдож буй чанаргүй зээлийн хэмжээ жил ирэх тусам нэмэгдсээр байна.
Энэхүү судалгааны ажлын хүрээнд финтек зээлийн чанарт нөлөөлөх хүчин зүйлсийг макро эдийн засгийн нөхцөл байдал, финтек ББСБ-ын салбарын онцлог болон зээлдэгчийн түвшинд шинжилсэн. Ингэхдээ Монгол улсын ББСБ-ын финтек зээлийн статистик мэдээлэл, эдийн засгийн үзүүлэлтүүд зэрэг хоёрдогч өгөгдөл болон финтек зээлдэгчдээс авсан асуулгын судалгааны анхдагч өгөгдлийг ашигласан.
Шинжилгээний үр дүнд макро эдийн засгийн хүчин зүйлс болон финтек ББСБ-уудын салбарын өргөжилттэй холбоотой хүчин зүйлс, зээлдэгчийн орлого, өрхийн бүтэц, давхар зээл авсан байдал, дамтамж зэрэг хүчин зүйлс тодорхой нөлөөлж байгаа тул үүний үндсэн дээр финтек зээлийн чанарыг сайжруулахад зээлийн үнэлгээний аргачлалыг боловсронгуй болгох, зан төлөвийн өгөгдөлд суурилсан оноожуулалтын тогтолцоог ашиглах чиглэлээр санал зөвлөмж боловсруулсан. |
en_US |