СЭЗИС - Бүтээлийн сан

Үе шатны загвар ашиглан төслийн удирдлагыг сайжруулах нь: Барилга угсралт, ҮХХ-ийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын жишээн дээр

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ганбат, Нарантунгалаг
dc.contributor.author Оюун, Уранцэцэг
dc.date.accessioned 2016-06-06T04:19:45Z
dc.date.available 2016-06-06T04:19:45Z
dc.date.issued 2016-06-06
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ife.edu.mn/handle/8524/456
dc.description.abstract Энэхүү судалгааг барилга угсралт, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын төслийн удирдлагыг үе шатны загвараар хэмжин, тэдгээрийн давуу ба сул талыг илрүүлэн, төслийн удирдлагыг сайжруулах санал зөвлөмж боловсруулах зорилгоор хийсэн болно. Барилгын төслийн удирдлагын өнөөгийн байдлыг хэмжихийн тулд, түгээмэл ашиглагддаг үе шатны загварууд болон сүүлийн үед барилгын салбарт ашиглагдаж байгаа хэд хэдэн загварыг судалж үзлээ. Тухайлбал, • CMM Capability maturity model • CMMI Capability maturity model integration • OPM3 Organization Project Management Maturity Model • CM3 Change management maturity model • PM2 Project Management Maturity model –ыг илүү дэлгэрэнгүй судалсан. Загварууд ерөнхийдөө үндсэн нэг загвар буюу CMM загвар дээр суурилан хөгжсөн тул өөр хоорондоо төстэй бөгөөд үе шатны 1-5 түвшинтэй байх нь түгээмэл байна. Судлаач Абадир Юмамын судалгааны ажилд барилгын төслийн удирдлагын бүх ойлголт, бүх үйл явцыг хамруулан хэмжсэн судалгаа хийх нь шаардлагатай байгаа гэдгийг үндэслэн, төслийн удирдлагын ойлголт, үйл явц тус бүрээр нь үе шат тодорхойлсон байдлыг харгалзан PM2 загварыг сонгон авч барилгын төслийн удирдлагын үе шатыг хэмжлээ. Барилгын төслийн удирдлагыг сонгон авсан компаниуд дээрээ судалж үзэхэд 5 үе шатны дунд буюу үйл явц ерөнхийдөө зохион байгуулалттай болсон үе шатанд байна. (5 онооноос 2.53) Үйл явц тус бүрээр нь авч үзвэл, барилгын компаниудыг төслийг тодорхойлох үйл явцдаа илүү анхаарах шаардлагатай гэж дүгнэлээ. Төслийн удирдлагын ойлголтын үе шатаар хэмжихэд, барилгын компаниудад эрсдэлийн удирдлага (5 онооноос 1.9) хамгийн сул хэрэгжиж байгаа ба үүнд компаниудын удирдах дээд албан тушаалтны оролцоо хэт их, өмнөх төслүүдийн сургамжаа баримтжуулдаг ч дараагийн төсөлдөө ашигладаггүй зэрэг нь нөлөөлж байна. Энэ нь цаашлаад цаг хугацааны төлөвлөлт алдагдаж, өртөг зардал нэмэгдэх шалтгаан болж байгаа юм. Эдгээр байгууллагууд үйл ажиллагааг бүтэцчилэн, байгууллагынхаа хэмжээнд төслийн удирдлагын нэгдсэн нэг ойлголттой болж, төслийн удирдагч болон бусад оролцогчдын мэдлэгийг нэмэгдүүлснээр төслийн удирдлагаа сайжруулах боломжтой. en_US
dc.subject Төслийн удирдлага, үе шатны загвар en_US
dc.subject үл хөдлөх хөрөнгө en_US
dc.subject барилга угсралт en_US
dc.subject төсөл хэрэгжүүлэгч en_US
dc.subject PM2 шатны загвар en_US
dc.subject PMBOK стандарт en_US
dc.subject барилга en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.title Үе шатны загвар ашиглан төслийн удирдлагыг сайжруулах нь: Барилга угсралт, ҮХХ-ийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын жишээн дээр en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Лхагвацэрэн, Эрхэмбаяр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах