СЭЗИС - Бүтээлийн сан

Түрээсийн зүйлийн засан сайжруулсан нөхөн төлбөрийн шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлох нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Энхдүүрэн, Энхням
dc.date.accessioned 2026-02-09T07:15:01Z
dc.date.available 2026-02-09T07:15:01Z
dc.date.issued 2026-02-09
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4568
dc.description.abstract Монгол Улсад иргэний эрх зүйн харилцаа өргөжин тэлэхийн хэрээр түрээсийн гэрээтэй холбоотой эрх, үүргийн маргаан, хариуцлагын асуудал ч мөн адил өсөн нэмэгдэж байна. Түрээслэгч нь тухайн түрээсийн зүйлийг ашиглах явцдаа өөрийн хөрөнгөөр засвар, сайжруулалт хийсэн тохиолдолд тухайн зардлыг нөхөн төлүүлэх асуудал нь практикт нэлээд түгээмэл маргаан үүсгэдэг ч эрх зүйн зохицуулалт нь тодорхой бус, эсвэл хоёрдмол ойлголттой байдаг. Энэхүү дипломын ажлын хүрээнд Иргэний хуулийн холбогдох зохицуулалт, шүүхийн практик, харьцуулсан эрх зүйн судалгаа, онолын үзэл баримтлалд тулгуурлан түрээсийн зүйлийг засаж сайжруулсан нөхцөлд нөхөн төлбөр шаардах эрх үүсэх үндэслэл, шаардлагыг тодорхойлон өнөөгийн байдлаарх тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж сайжруулах боломжийг судласан. Судалгааны явцад түрээсийн гэрээний төрлүүд, талуудын эрх үүргийн зохицуулалт, “засвар хийсэн нь шаардлагатай байсан эсэх”, “түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэй байсан эсэх”, “засварын чанар, эдийн засгийн үр ашиг” зэрэг нөхцөл байдлыг эрх зүйн үүднээс нарийвчлан авч үзсэн бөгөөд судалгааны үр дүнд ИХ-н түрээслэгчийн эрх зүйн байдлыг сайжруулах боломжуудыг боловсронгуй болгох санал дэвшүүлсэн. Энэ нь түрээсийн гэрээний эрх зүйн орчингоо тодорхой болгох, шүүхийн практикийг жигдлэх, гэрээний талуудын эрх ашгийг хамгаалахад ач холбогдолтой юм. en_US
dc.subject Эд хөрөнгө эзэмшил ашиглалтад шилжүүлэх гэрээний төрөл, түрээсийн гэрээ, онцлог, эрх зүйн зохицуулалт, шүүхийн шийдвэр en_US
dc.title Түрээсийн зүйлийн засан сайжруулсан нөхөн төлбөрийн шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлох нь en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах