СЭЗИС - Бүтээлийн сан

НИЙГМИЙН ДААТГАЛД АЛБАН ЖУРМААР ДААТГУУЛАГЧИЙН ШИМТГЭЛ НОГДОХ ОРЛОГЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ОНОВЧТОЙ ТОДОРХОЙЛОХ НЬ

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Төмөрбаатар, Нямдаваа
dc.date.accessioned 2026-02-09T07:14:17Z
dc.date.available 2026-02-09T07:14:17Z
dc.date.issued 2026-01
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4565
dc.description.abstract Улс орон бүр өөр өөрийн эдийн засгийн хөгжил, амьдралын баталгаат түвшний үзүүлэлтээс хамаарч хүн оршин байх нөхцөлийг үгүйсгэж байгаа эсхүл алдагдуулах нөхцөл шалтгааныг тогтоож, түүнийг арилгахад чиглэсэн үйл ажиллагааг хуульд тусган хэрэгжүүлж ирсэн. Нийгмийн даатгал нь иргэн бүрийн хөдөлмөр эрхлэлтийн баталгаа, орлогын аюулгүй байдлыг хангах, нийгмийн эрсдэлээс хамгаалах төрийн чухал бодлогын хэрэгсэл юм. Төрөөс нийгмийн даатгалын санг бүрдүүлэх, удирдах, зарцуулах үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд зохицуулдаг бөгөөд энэ тогтолцооны үндсэн эх үүсвэр нь даатгуулагч болон ажил олгогчийн төлдөг шимтгэл юм. Нийгмийн даатгалын шимтгэл нь ажиллагчийн хөдөлмөрийн орлогоос тодорхой хувь хэмжээгээр тооцон төлөгддөг бөгөөд энэ нь даатгуулагчийн ирээдүйд авах нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар, хамрах хүрээ, тогтвортой байдлыг тодорхойлох үндсэн үзүүлэлт болдог. Гэвч шимтгэл ногдуулах орлогын бүрэлдэхүүн буюу “даатгалын суурь орлого”-ын тодорхойлолт, тооцоолол нь улс орон бүрд ялгаатай бөгөөд Монгол Улсад энэ асуудал практикт нэлээдгүй маргаантай, зөрчилтэй асуудлын нэг хэвээр байна. Сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн хэлбэр олон төрөл болж, ажлын цагийн уян хатан байдал, урамшуулал, нэмэгдэл цалин, гэрээт ажил, зэрэг шинэ орлогын эх үүсвэрүүд бий болж буй нь нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах орлогын хүрээг оновчтой тодорхойлох шаардлагыг улам нэмэгдүүлж байна. Үүнтэй уялдан одоогийн хууль эрх зүйн зохицуулалт бодит байдалтай хэр нийцэж байгаа, ямар орлогыг шимтгэлд хамруулах, аль орлогыг хасах талаар онол, практикийн судалгаа хийх нь чухал ач холбогдолтой юм. en_US
dc.language.iso mng en_US
dc.subject Нийгмийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэл, орлогын бүрэлдэхүүн, албан журмаар даатгуулагч, шимтгэл ногдох орлогын дээд хэмжээ, ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ en_US
dc.title НИЙГМИЙН ДААТГАЛД АЛБАН ЖУРМААР ДААТГУУЛАГЧИЙН ШИМТГЭЛ НОГДОХ ОРЛОГЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ОНОВЧТОЙ ТОДОРХОЙЛОХ НЬ en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах