СЭЗИС - Бүтээлийн сан

Эрүүл мэндийн зардлын өрхийн санхүүд үзүүлэх дарамт, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor З, Оюунцацрал
dc.contributor.author Ууганбаяр, Золбаяр
dc.date.accessioned 2026-02-09T07:14:06Z
dc.date.available 2026-02-09T07:14:06Z
dc.date.issued 2026-02-09
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4564
dc.description.abstract Монгол улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтэд иргэдийн халаааснаас гарах төлбөр (OOP) буюу хувийн төлбөрийн эзлэх хэмжээ хэт өндөр, Улсаас санхүүжүүлэх эрүүл мэндийн зардлын ДНБ-д эзлэх хувь ДЭМБ-ийн зөвлөмжид хүрэхгүй байгаа зэрэг нь өрхийн санхүүд дарамт учруулах суурь нөхцлүүдийг бүрдүүлж байна. Энэхүү судалгаагаар өрхийн санхүүд үзүүлж буй эрүүл мэндийн зардлын дарамт, бүс нутгийн тархалтыг тодорхойлж, түүнд нөлөөлж буй нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсийг шинжлэх зорилго тавин ажиллаа. Судалгаанд үндэсний статистикийн хорооны ӨНЭЗС-ны 2023 оны 8181 өрхийн хоёрдогч өгөгдлийг ашиглан, эрүүл мэндийн шууд төлбөрийн хэмжээ өрхийн нийт хэрэглээний 10 хувиас давсан тохиолдлыг санхүүгийн дарамтад өртсөн гэж үзэн төсөвт эзлэх хувийн аргачлалыг ашигласан. Түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн олон хүчин зүйлсийн регрессийн аргаар үнэлэв. Судалгааны үр дүнгээр нийт судалгаанд хамрагдсан өрхийн 15.99 хувь нь эрүүл мэндийн зардлын улмаас санхүүгийн дарамтад өртсөн байна. Олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээгээр өрхийн орлогын түвшин, өрхөд ахмад настай гишүүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа эсэх зэрэг хүчин зүйлс нь санхүүгийн дарамтад өртөх магадлалд статистикийн ач холбогдол бүхий нөлөө үзүүлж байна. Түүнчлэн хотын өрхүүдийн эрүүл мэндийн зардал хөдөө орон нутгийн өрхүүдтэй харьцуулахад илүү өндөр байгаа ч хөдөөгийн өрхүүд санхүүгийн дарамтад илүү өртөж байна. Судалгааны дүнд үндэслэн өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрт үед үзлэг зөвлөгөө, оношилгоо, шинжилгээнд хамрагдах, эрдэлт бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, бодлогод анхаарах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтэд эзлэх шууд төлбөрийн бууруулах зэрэг санал, зөвлөмжийг дэвшүүлж байна. en_US
dc.subject Эрүүл мэндийн зардал, санхүүгийн дарамт, хүчин зүйл, нөлөө, өрхийн санхүү en_US
dc.title Эрүүл мэндийн зардлын өрхийн санхүүд үзүүлэх дарамт, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах