Хураангуй:
Монгол улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтэд иргэдийн халаааснаас гарах төлбөр (OOP) буюу хувийн төлбөрийн эзлэх хэмжээ хэт өндөр, Улсаас санхүүжүүлэх эрүүл мэндийн зардлын ДНБ-д эзлэх хувь ДЭМБ-ийн зөвлөмжид хүрэхгүй байгаа зэрэг нь өрхийн санхүүд дарамт учруулах суурь нөхцлүүдийг бүрдүүлж байна.
Энэхүү судалгаагаар өрхийн санхүүд үзүүлж буй эрүүл мэндийн зардлын дарамт, бүс нутгийн тархалтыг тодорхойлж, түүнд нөлөөлж буй нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсийг шинжлэх зорилго тавин ажиллаа. Судалгаанд үндэсний статистикийн хорооны ӨНЭЗС-ны 2023 оны 8181 өрхийн хоёрдогч өгөгдлийг ашиглан, эрүүл мэндийн шууд төлбөрийн хэмжээ өрхийн нийт хэрэглээний 10 хувиас давсан тохиолдлыг санхүүгийн дарамтад өртсөн гэж үзэн төсөвт эзлэх хувийн аргачлалыг ашигласан. Түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн олон хүчин зүйлсийн регрессийн аргаар үнэлэв.
Судалгааны үр дүнгээр нийт судалгаанд хамрагдсан өрхийн 15.99 хувь нь эрүүл мэндийн зардлын улмаас санхүүгийн дарамтад өртсөн байна. Олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээгээр өрхийн орлогын түвшин, өрхөд ахмад настай гишүүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа эсэх зэрэг хүчин зүйлс нь санхүүгийн дарамтад өртөх магадлалд статистикийн ач холбогдол бүхий нөлөө үзүүлж байна. Түүнчлэн хотын өрхүүдийн эрүүл мэндийн зардал хөдөө орон нутгийн өрхүүдтэй харьцуулахад илүү өндөр байгаа ч хөдөөгийн өрхүүд санхүүгийн дарамтад илүү өртөж байна.
Судалгааны дүнд үндэслэн өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрт үед үзлэг зөвлөгөө, оношилгоо, шинжилгээнд хамрагдах, эрдэлт бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, бодлогод анхаарах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтэд эзлэх шууд төлбөрийн бууруулах зэрэг санал, зөвлөмжийг дэвшүүлж байна.