СЭЗИС - Бүтээлийн сан

Монгол улс дахь хамтын санхүүжилтийн эрх зүйн зохицуулалт /харьцуулсан судалгаа/

Товч мэдээллийг харах

dc.date.accessioned 2026-02-06T06:42:23Z
dc.date.available 2026-02-06T06:42:23Z
dc.date.issued 2026-02-06
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4546
dc.description.abstract Монгол Улсад хамтын санхүүжилтийн үйл ажиллагаа төлөвшин хөгжиж буй өнөө үед санхүүгийн өгөөж хүртэх хэлбэр болох зээлд суурилсан хамтын санхүүжилт нь эрх зүйн тодорхойгүй байдлын улмаас практикт бүрэн нэвтрээгүй байна. Санхүүгийн зохицуулах хороо 2025 онд “Хувьцаанд суурилсан хамтын санхүүжилтийн үйл ажиллагааны журам”-ыг баталж эрх зүйн суурийг тавьсан билээ. Зээлд суурилсан хамтын санхүүжилтийн онцлог нь олон хөрөнгө оруулагчийн санхүүгийн эх үүсвэрийг цахим платформоор дамжуулан нэгтгэж ЖДҮ болон хувь иргэдийн санхүүжилтийн хэрэгцээг уламжлалт банкны нөхцөлөөс илүү уян хатан хэлбэрээр хангахад оршино. Гэвч Монгол Улсын эрх зүйн орчин одоогоор зээлийн харилцааны олон талт бүтэц, онцлогт тохирсон, өөрөөр хэлбэл олон зээлдүүлэгч болон нэг зээлдэгчийн цахим зуучлалын харилцааг Иргэний хууль болон санхүүгийн салбарын тусгай хуулиар зохицуулаагүй нь эрх зүйн хийдэл бий болж байна. Энэхүү судалгаанд олон улсын зохицуулалтын жишиг болгож Их Британи, АНУ, БНХАУ-ын зохицуулалтыг судалсан. Улмаар P2P зээлийн платформын үйл ажиллагааг Монгол Улсын санхүүгийн зах зээлд нэвтрүүлэхэд тулгарч болох эрсдэл, ойлгомжгүй асуудлуудыг тодорхойлж зохицуулалтгүй үйл ажиллагаа явуулахад зээлийн эргэн төлөлт, залилангийн эрсдэл, платформын мэдээллийн ил тод бус байдал, сонирхлын зөрчил бий болох зэрэг эрсдэлүүд бодитоор үүсэх боломжтойг тогтоов. Иймд зээлд суурилсан хамтын санхүүжилтийг санхүүгийн бүтээгдэхүүний нэг төрлөөр хуульчлан тодорхойлох, платформын эрх зүйн статус, тусгай зөвшөөрөл, хяналтын тогтолцоо, хөрөнгө оруулагчийн эрхийн баталгааг тодорхой заагласан боловсруулах нь салбарын тогтвортой хөгжлийг хангах, жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн инновацыг дэмжих стратегийн ач холбогдолтой болохыг тодорхойлов. en_US
dc.title Монгол улс дахь хамтын санхүүжилтийн эрх зүйн зохицуулалт /харьцуулсан судалгаа/ en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах