Хураангуй:
Ногоон шилжилт нь эдийн засаг, нийгэм, байгаль орчны тогтвортой хөгжлийг хангахын тулд нүүрс, газрын тос гэх мэтээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүч, нөөцийн хэмнэлттэй технологи, тойрог эдийн засаг руу шилжих үйл явц юм.
Монголын банкны салбарын ногоон шилжилтийг үнэлэх нь тогтвортой хөгжлийн зорилт, байгаль орчны бодлоготой уялдах, хөрөнгө оруулагчдын шаардлага, нийгмийн хүлээлтэд нийцэхэд зайлшгүй шаардлагатай. Иймд Монгол Улсын банкны салбарын ногоон шилжилтэд ногоон засаглал, тогтвортой санхүүжилт, ажилтны ногоон зан төлөв гэсэн үндсэн хувьсагчаар үнэлж, тэдгээрийн одоогийн байдлыг тодорхойлон санал зөвлөмж боловсруулахад оршино. Судалгааг Шри-ланк улсын Eastern University, менежментийн тэмхимд 2020 онд хийгдсэн “Банкны тогтвортой санхүүжилтанд ажилтны ногоон зан төлөвийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх нь” болон БНСУлсын барилга, мэдээллийн технологи болон санхүүгийн салбарыг хамран 2017 онд хийгдсэн “Ажлын байран дах сайн дурын ногоон зан төлөвт нөлөөлөх олон түвшний хүчин зүйлс: Хувь хүний ялгаа, удирдагчийн зан үйл ба хамт олны ногоон дэмжлэг” нэртэй тоон судалгааг тус тус гол болгон авч, асуулгуудыг нь ашиглан хийсэн. Тоон судалгааны аргаар SPSS программ дээр шинжилгээ хийж, үр дүн гаргасан.
Судалгааны үр дүнд ногоон шилжилтийг үнэлж буй ногоон засаглал, тогтвортой санхүүжилт, ажилтны ногоон зан төлөв гэсэн үндсэн хувьсагчид нь сайн үнэлгээтэй гарсан. Энэ дундаас ногоон хадгаламжийн бүтээгдэхүүн нь дундаас доогуур үнэлгээтэй гарсан нь Монгол улсын банкны салбарт энэхүү бүтээгдэхүүн нэвтрээгүй байгааг харуулж байгаа бол бусад үнэлгээнүүд нь ногоон шилжилтэд банкны салбар хурдацтай шилжиж байгааг харуулж байна.