Хураангуй:
Байгууллага бүхэн зөв тогтолцоо, зөв системтэй ёс зүйтэй соёлыг бий болгохыг зорьдог. Ялангуяа Хувьцаат Компаниудын хувьд зөв засаглалыг бүрэлдүүлж цогцлоох нь цаашдын урт хугацааны тогтвортой байдал, байгууллагын нэр төр, үнэ цэнэ үнэлгээ, хувьцааны үнэлгээ гэх мэт олон талын эерэг үр дагавартай. Тэгвэл сайн засаглал тогтооход ямар ойлголтуудыг багтаах зөвлөмжүүдийг олон улсын дагаж мөрдөх баримт бичгүүдэд тусгасан байдаг. Тэдгээрээс харахад Компанийн засаглалд “Шүгэл үлээх тогтолцоо” бол засаглалын хяналтын тогтолцооны чухал бүрэлдэхүүн хэсэг, “Шүгэл үлээх” орчныг бүрдүүлж, боломжоор хангах, бодлого журамтай байх, “Шүгэл үлээгч”- г хамгаалах, дэмжих, урамшуулах зэрэг ойлголт нь “Шүгэл үлээх тогтолцоогоо”-г сайжруулж хөгжүүлэхэд ашиглагдах арга замууд юм. 2024 оны OECD-ийн Авлигатай тэмцэх тайланд Монгол Улс шүгэл үлээгчийн хамгаалалтын хэрэгжилтийн түвшинд 0 үнэлгээ авсан нь хууль эрх зүйн зохицуулалт ба бодит хэрэгжилтийн хооронд ноцтой зөрүү байгааг илтгэж, шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоо практикт хангалттай хэрэгжихгүйгээс авлига, хууль бус болон ёс зүйгүй үйлдлийг дотоодоос нь илрүүлэх боломж хязгаарлагдаж байгааг харуулж байна. Тэгвэл энэхүү судалгааны ажлаар шүгэл үлээхэд ямар саад бэрхшээлүүд байгааг: баримт бичгийн шинжилгээ хийх, тоон болон чанарын судалгааны аргуудыг ашиглан холимог судалгааны аргаар судалсан. Авлигагүй, ёс зүйтэй, хууль бус шударга бус үйл хэрэг үйлдэгдэхгүй байхад байгууллагын ажилтан бүрийн эерэг хандлага, байгууллагын зөв соёл, зөв тогтолцоо удирдлага, аюулгүй шүгэл үлээх орчин чухал юм.
Байгууллагынхаа алдааг хэлэх нь урвалт биш – Харин түүнийг сайжруулах цорын ганц зам юм. Coleen Rowley (FBI 9/11 өмнөх тагнуулын алдаануудын бодит хэргийн шүгэл үлээгч)
Баримт бичгүүдийн судалгаагаар Монгол улс болон Олон улсын үзүүлэлтүүд хэр зөрүүтэй байгааг судалж мэдсэний дараа Монгол улсын их хуралд 2023 онд өргөн баригдсан “Шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах тухай” хуулийн төслийг олон улсын жишиг хуулиудтай харьцуулалтын аргаар баримт бичгийн шинжилгээг хийсэн. Сонгож авсан компаниудаас төлөөллийн болон институтийн онол дээр суурилсан олон улсын жишиг 18 асуултаар экспертүүдээс ярилцлага авсан. Мөн ажилчдаас нийт 105 оролцогч оролцуулж тоон судалгааны аргаар олон улсын жишигт нийцсэн 23 асуулт бүхий судалгаа бөглүүлж асуумжаас гарсан өгөгдлийг IBM SPSS статистикс программыг ашиглан шинжилгээ хийж дүгнэсэн. Монголын ТОП 20 ХК авсан судалгааны үр дүнд судалгаанаас гол хүлээгдэж байсан 6 бэрхшээлүүд гарч ирсэн. Тухайн бэрхшээлүүдэд олон улсын сайн жишгээс компанийн засаглал болон эрх зүй талаас гарсан дүгнэлтэд үндэслэн тус бүрд зөвлөмж өгсөн.
Тайлбар:
Монголын ТОП 20 ХК -уудыг хамруулан, институтын онол дээр суурилан тоон ба чанарын холимог судалгааны арга ашиглан, олон улс болон монгол улсын эрх зүйн баримт бичгүүд болон тайлан судалгаануудад баримт бичгийн судалгааг хийсэн.