СЭЗИС - Бүтээлийн сан

ШИНГЭН ХҮНСНИЙ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМ (Тэрэлж,Сэлэнгэ ундааг Хятадын зах зээлд нэвтрүүлэх жишээн дээр)

Товч мэдээллийг харах

dc.date.accessioned 2026-02-06T04:56:01Z
dc.date.available 2026-02-06T04:56:01Z
dc.date.issued 2026-01-27
dc.identifier.citation Сүндээр. (2026). Шингэн хүнсний экспортыг нэмэгдүүлэх арга зам.Улаанбаатар. en_US
dc.identifier.issn N/A
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4529
dc.description Тус бүтээл нь магистрын дипломын судалгааны ажил бөгөөд Монгол Улсын шингэн хүнсний экспортын боломжийг Хятадын зах зээлийн жишээн дээр судалсан болно. Судалгаанд хоёрдогч мэдээлэл, харьцуулсан шинжилгээ, Swot, PESTLE аргуудыг ашигласан. en_US
dc.description.abstract Энэхүү судалгааны ажил нь Монгол Улсын шингэн хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломж, тулгамдаж буй асуудал болон хөгжлийн чиглэлийг тодорхойлох зорилготой юм. Судалгаанд шингэн хүнсний экспортын өнөөгийн байдал, экспортын процессод нөлөөлж буй хүчин зүйлс, түүнд тулгамдаж буй саад бэрхшээл болон тэдгээрийг даван туулах арга замыг олон улсын жишиг, мэргэжлийн байгууллагын тайлан, үйлдвэрлэгчдийн бодит туршлага дээр үндэслэн шинжиллээ. Шингэн хүнсний экспорт нь бүтээгдэхүүний технологи, чанар, савлагаа, хадгалалт, тээвэрлэлт зэрэг олон хүчин зүйлээс хамааралтай нарийн процесс бөгөөд экспортын стандартад нийцүүлэн үйлдвэрлэлээ сайжруулах шаардлагатай байдаг. Судалгааны үр дүнд шингэн хүнсний экспортыг нэмэгдүүлэхэд бүтээгдэхүүний чанарын удирдлага, олон улсын шаардлага (GACC, HACCP, ISO)-ыг хангах байдал, логистикийн тогтолцоо, хил орчмын агуулахын хүртээмж, экспортын маркетингийн стратеги зэрэг нь шийдвэрлэх ач холбогдолтой хүчин зүйлс болох нь тогтоогдлоо. Судалгаанд үйлдвэрлэгч компаниудын төлөөлөл, ложистикийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд болон зах зээлийн мэдээллийн судалгаанд тулгуурлан шинжилгээ хийхэд дараах дүгнэлтэд хүрэв: • Бүтээгдэхүүний чанар, савлагаа, стандартын хэрэгжилт нь экспортын өрсөлдөх чадварт шууд нөлөөлдөг. • Логистик-тээврийг оновчтой болгох, хил орчмын агуулах байгуулах нь бараа тасалдал, саатлыг бууруулж экспортыг тогтвортой болгох ач холбогдолтой. • Гадаад зах зээлд брэндийн танигдах байдлыг нэмэгдүүлэх нь экспортын хэмжээг өсгөх гол хүчин зүйл болох нь тогтоогдсон. Иймд шингэн хүнсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд чанар, стандартын хяналтыг сайжруулах, ложистикийн сүлжээг шинэчлэх, цахим худалдаа болон зорилтот маркетингийг хөгжүүлэх шаардлагатай гэж үзэв. Энэхүү судалгааны үр дүн нь цаашид экспортын салбарын бодлого боловсруулахад ашиглагдах бөгөөд нүүлгэн шилжүүлэх, өргөжүүлэх боломжтой зөвлөмжүүдийг дараагийн судлаачдад чиглэл болгон өгч байна. en_US
dc.language.iso mng en_US
dc.subject шингэн хүнс, экспорт, лтогистик, тээвэр, стандарт, цахим худалдаа en_US
dc.title ШИНГЭН ХҮНСНИЙ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМ (Тэрэлж,Сэлэнгэ ундааг Хятадын зах зээлд нэвтрүүлэх жишээн дээр) en_US
dc.type Thesis en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах