СЭЗИС - Бүтээлийн сан

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛД НӨЛӨӨЛӨХ ИНСТИТУЦИЙН БОЛОН СЭТГЭЛЗҮЙН ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ

Товч мэдээллийг харах

dc.date.accessioned 2026-02-06T04:51:14Z
dc.date.available 2026-02-06T04:51:14Z
dc.date.issued 2026-02-06
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4527
dc.description Энэхүү судалгааны ажил нь миний өөрийн бүтээл болохыг баталж байна. Энэхүү бүтээл нь СЭЗИС-ийн оюуны өмч болох бөгөөд тус сургуулийн номын сан судалгааны ажлыг нийтийн хүртээл болгохыг зөвшөөрч байна en_US
dc.description.abstract Монгол Улсын ерөнхий боловсролын салбарт багшийн ажлын гүйцэтгэлд нөлөөлж буй хүчин зүйлс бодлогын түвшинд олон жилийн турш хэлэлцэгдэж ирсэн хэдий ч тэдгээрийн харилцан хамаарал, нөлөөллийн хэлбэрийг тоон нотолгоонд тулгуурлан цогцоор нь тайлбарласан судалгаа хомс хэвээр байна. Ялангуяа байгууллагын дэмжлэг бүхий орчны тогтолцоо, ажлын сэтгэл ханамж, өөртөө итгэлтэй байдал, цалин урамшууллын шударга байдлын ойлголт, багшийн зан төлөв зэрэг институцийн болон сэтгэлзүйн хүчин зүйлс Монголын нөхцөлд хэрхэн уялдан илэрч байгааг статистик шинжилгээний аргачлалаар тодорхойлох шаардлага бодитоор тулгарч байна. Энэхүү судалгаа нь Улаанбаатар хот болон орон нутгийн зургаан аймгийн төрийн өмчит ерөнхий боловсролын сургуульд ажиллаж буй 358 багшийг энгийн санамсаргүй түүвэрлэлтийн аргаар хамруулж, багшийн ажлын гүйцэтгэлд байгууллагын дэмжлэг, ажлын сэтгэл ханамж, өөртөө итгэх итгэл, цалин урамшууллын шударга байдал, зан төлөвийн хэв шинжүүдийн харилцан нөлөөг PLS-SEM аргачлалаар шинжилсэн цогц судалгааны ажлуудын нэг юм. Ийм түүвэрлэлтийн арга зүй нь судалгааны үр дүнг улсын хэмжээнд тархаах боломжийг нэмэгдүүлж, боловсролын хүний нөөцийн бодлогод нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад ашиглах суурийг бүрдүүлэв. Олон улсын туршлагатай харьцуулахад Финланд, Япон, Сингапур зэрэг улсуудад багшийн хөгжлийг дэмжих бодлого нь мэргэжлийн бие даасан байдал, хамтын суралцах соёл, гүйцэтгэлд суурилсан шударга карьерын тогтолцоонд тулгуурлаж байгааг харуулдаг. Харин Монголын нөхцөлд эдгээр элементүүд бодлогын баримт бичигт тусгагдсан боловч хэрэгжилтийн түвшинд уялдаа сул хэвээр байна. Тоон шинжилгээний үр дүнгээр ажлын сэтгэл ханамж нь багшийн ажлын гүйцэтгэлийн хамгийн хүчтэй шууд тодорхойлогч болох нь тогтоогдсон бөгөөд цалин урамшууллын шударга байдал сэтгэл ханамжид хүчтэй эерэг нөлөө үзүүлж байгааг илрүүлэв. Байгууллагын дэмжлэг нь ажлын гүйцэтгэлд шууд бус, харин өөртөө итгэх итгэл болон ажлын сэтгэл ханамжаар дамжин нөлөөлж буй нь институцийн орчны бодлого урт хугацаанд гүйцэтгэлийг тогтвортой сайжруулах ач холбогдолтойг харуулж байна. Иймд судалгааны үр дүн нь Монголын боловсролын хүний нөөцийн бодлогыг зөвхөн материаллаг нөхцөлд бус, байгууллагын орчин болон сэтгэлзүйн хүчин зүйлсийг нэгтгэсэн шинэ шатанд шилжүүлэх шаардлагатайг тодорхой илэрхийлж байна en_US
dc.description.sponsorship Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Салбар дундын тэнхимийн эрхэм багш нартаа гүн талархал илэрхийлье. Магистрын сургалтын хугацаанд мэдлэг ухаанаа харамгүй түгээн, судалгааны ажилд үнэтэй зөвлөгөө, чиглүүлэг өгч, аливаад шүүмжлэлтэй, бүтээлчээр хандах сэтгэлгээг төлөвшүүлэхэд чин сэтгэлээсээ анхааран ажилласан та бүхний өгсөн заавар, зөвлөмжийн ачаар энэхүү дипломын ажлыг бичсэн болно. en_US
dc.subject Ерөнхий Боловсролын Сургууль en_US
dc.subject PLS-SEM en_US
dc.subject Институци en_US
dc.subject Багш en_US
dc.subject Хүний Нөөцийн Бодлого en_US
dc.subject Сэтгэл Ханамж en_US
dc.subject Ажлын Гүйцэтгэл en_US
dc.title МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛД НӨЛӨӨЛӨХ ИНСТИТУЦИЙН БОЛОН СЭТГЭЛЗҮЙН ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах