| dc.contributor.advisor | Ц, Булган | |
| dc.contributor.author | Эрдэнэбаатар, Намуунбайгал | |
| dc.contributor.author | Эрдэнэбаатар, Намуунбайгал | |
| dc.contributor.author | Эрдэнэбаатар, Намуунбайгал | |
| dc.date.accessioned | 2026-02-06T03:40:50Z | |
| dc.date.available | 2026-02-06T03:40:50Z | |
| dc.date.issued | 2026-02-06 | |
| dc.identifier | Мастер | en_US |
| dc.identifier.uri | https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4521 | |
| dc.description.abstract | ТОВЧ ХУРААНГУЙ Энэхүү мастерын зэрэг горилсон судалгааны ажил нь “Байгууллагын соёл удирдлагын инновацид үзүүлэх нөлөө” сэдвийн хүрээнд хийгдсэн бөгөөд Монгол Улсын мэдээлэл технологийн салбарт программ хангамж үйлдвэрлэлийн чиглэлээр стартапаас эхлэн тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллага, компаниуд дунд байгууллагын соёлын дөрвөн төрөл хэрхэн удирдлагын инновацид нөлөөлж байгааг онолын болон эмпирик судалгааг хийсэн. Судалгаанд онолын үндэс болгон Cameron & Quinn (2011)–н Competing Values Framework (CVF) загварыг ашигласан бөгөөд байгууллагын соёлыг дараах дөрвөн төрөлд хуваасан. Үүнд: • Бүлгийн соёл (Clan culture) • Шатлалын соёл (Hierarchy culture) • Зах зээлийн соёл (Market culture) • Бүтээлч соёл (Adhocracy culture) Удирдлагын инновацийг хамааралтай хувьсагчаар авч үзсэн ба удирдлагын шинэ арга барил, шийдвэр гаргалтын уян хатан байдал, зохион байгуулалтын шинэчлэл, хүний нөөцийн бодлогын шинэчлэл, процессын оновчлол зэрэг байгууллагын дотоод менежментийн тогтолцоог бүхэлд нь шинэчлэх үйл явцыг хамаарна. Уг судалгааны хүрээнд дараах гол шинжилгээнүүдийг хийсэн: • Түүврийн тархалт • Тодорхойлогч статистикийн шинжилгээ • Хүчин зүйлийн шинжилгээ • Регрессийн шинжилгээ Шинжилгээний үр дүнд Монголын нөхцөлд мэдээлэл технологийн үйлдвэрлэлийн салбарын чиглэлд үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын хувьд бүтээлч соёл илүү зонхилж, удирдлагын инновацид хүчтэй нөлөө үзүүлж байна. Судалгаа нь Монголын байгууллагуудад инновацийг дэмжих соёлын тэнцвэртэй хөгжлийг санал болгож, практик зөвлөмж өгсөн бөгөөд улсын инновацийн чадавхийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой. Шинжилгээгээр бүх төрлийн соёл удирдлагын инновацид статистикийн хувьд утга бүхий нөлөөтэй (p < .001) боловч нөлөөллийн хэмжээ харилцан адилгүй байгааг илрүүлсэн бөгөөд бүтээлч соёл удирдлагын инновацийн хамгийн хүчтэй нөлөөлж, харин шатлалын болон зах зээлийн соёлууд сул нөлөөтэй байгааг харуулж байна. Иймээс судалгааны үр дүн нь Монголын байгууллагууд удирдлагын инновацийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд бүтээлч болон хамтын ажиллагаанд суурилсан соёлыг түлхүү хөгжүүлж, бусад соёлын хэв шинжүүдтэй тэнцвэртэй уялдуулах шаардлагатайг онцолж байна. | en_US |
| dc.title | Байгууллагын соёл удирдлагын инновацид үзүүлэх нөлөө | en_US |
| ife.Мэргэжил.Нэр | Бизнесийн менежмент | |
| ife.Мэргэжил.Индекс | E340100 | |
| ife.Зэрэг | Мастер | |
| ife.Диплом.Зөвлөх | Г, Нарантунгалаг |