Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын зорилго нь ERP систем нэвтрүүлэлтийн эдийн засгийн үр ашиг, байгууллагын үйл ажиллагаа болон ажилтнуудын бүтээмжид үзүүлэх нөлөөг онолын болон эмпирик түвшинд тодорхойлох явдал байв. Судалгаанд асуулгын өгөгдөлд суурилсан статистик шинжилгээний аргуу ашигласан ба Монос Хүнс ХК-ийн 2020–2024 оны санхүүгийн тайланд тулгуурласан зардал–үр ашгийн шинжилгээг хийх замаар эдийн засгийн шинжилгээ хийсэн.
Судалгааны үр дүнгээс харахад ERP систем нэвтрүүлснээр санхүүгийн тооцоололд зарцуулах хугацаа статистик ач холбогдолтойгоор буурч, ажилтнуудын ажлын цагийн хэмнэлт болон бүтээмжийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлж байгааг тогтоосон. ERP төслийн амжилтад удирдлагын дэмжлэг, сургалтын чанар, нэвтрүүлэгч багийн туршлага голлох нөлөөтэй бөгөөд эдгээр хүчин зүйлс нь нийт өөрчлөлтийн 80 хувийг тайлбарлаж байна. Харин сургалтын хугацаа дангаараа системийн алдааг бууруулахад хангалттай нөлөө үзүүлэхгүй бөгөөд сургалтын чанар илүү чухал гэсэн дүгнэлт гарсан.