Хураангуй:
Товч хураангуй.
Энэхүү судалгааны ажил нь ойжуулалт, ойн нөхөн сэргээлтэд суурилсан карбон кредитийн тооцооллын олон улсын стандарт, аргачлалуудыг харьцуулан судалсан болно. Карбон кредитийн концепц, нүүрстөрөгчийн зах зээлийн зарчим, төрлүүд, механизмууд хэрхэн хэрэгждэг тухай цогц мэдлэг өгөх, карбон кредитийн тооцооллын олон улсын стандарт, аргачлалуудыг харьцуулан судалж, ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн төслийг хэрэгжүүлэхэд юуг анхаарах шаардлагатайг тодорхойлох зорилготой. Энэхүү судалгааны ажлаар ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн төслийг хэрэгжүүлэх, үр дүнд нь карбон кредит тооцуулж авахаар судалгаа, шинжилгээ хийж буй хэн бүхэнд карбон кредитийн тооцооллын стандартыг сонгоход, төслийг хэрэгжүүлэхэд анхаарах зүйлсийг тодорхойлж, тайлбарлахыг зорьсон.
Abstract.
This research study examines and compares international carbon credit standards and methodologies applicable to Afforestation, Reforestation (A/R) projects.
The main objectives of this study are to provide comprehensive overview of the carbon credit concept, carbon market mechanisms, and the principles, types, and functioning of carbon credit issuance and trading, to review and compare international standards and methodologies for carbon sequestration calculation in A/R projects. It aims to identify and articulate key factors and decision-criteria that should be considered when choosing a standard for A/R projects.