СЭЗИС - Бүтээлийн сан

Зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээний онцлог, эрх зүйн зохицуулалт

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Батхуяг, Мөнх-Эрдэнэ
dc.date.accessioned 2026-02-06T02:49:32Z
dc.date.available 2026-02-06T02:49:32Z
dc.date.issued 2026-02-06
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4511
dc.description.abstract Энэхүү судалгаа нь (I) онолын болон (II) судалгааны гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд дэвшүүлсэн зорилго зорилтдоо хүрэхийн тулд онолын бүлгээр зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээний эрх зүйн зохицуулалтын талаар тусгаж, харин судалгаа шинжилгээний бүлгээр түүний хэрэгжилт, үүсч буй зөрчил, маргааныг судлан, зарим гадаад улсын зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээтэй холбоотой зохицуулалтуудыг /Япон, Солонгос/ өөрийн улстай харьцуулан судалж холбогдох санал дүгнэлтэнд хүрсэн. Судалгааны зорилго нь зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээний онцлог, эрх зүйн зохицуулалтыг судалж, уг гэрээний хэрэгжилт, түүнтэй холбоотой хөдөлмөрийн маргаан, тулгамдаж буй асуудал, өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, мөн бусад улсын туршлагаас суралцан хууль тогтоомжийн сайжруулалтын талаар санал, зөвлөмж боловсруулахад оршино. Судалгааны аргачлалд хууль эрх зүйн баримт бичгийн шинжилгээ, кэйс судалгаа, харьцуулсан судалгаа болон зайнаас ажиллаж буй ажилтнуудаас авсан ярилцлага, асуулга зэрэг багтсан. Судалгааны үр дүнд зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээний эрх зүйн зохицуулалт тодорхой бус, байгууллагуудын бодлого жигд бус, дотоод журам болон холбогдох стандарт байхгүйн улмаас ажилтны эрх зөрчигдөх нөхцөл бүрдэж байгааг тогтоосон. en_US
dc.language.iso mng en_US
dc.subject Хөдөлмөрийн гэрээний төрөл, зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ, онцлог, эрх зүйн зохицуулалт, шүүхийн шийдвэр en_US
dc.title Зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээний онцлог, эрх зүйн зохицуулалт en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах