СЭЗИС - Бүтээлийн сан

Ахмад настны халдашгүй байх эрхийн хүрээнд хийсэн харьцуулсан судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Баярцэнгэл, Мөнхцэцэг
dc.date.accessioned 2026-02-05T06:48:31Z
dc.date.available 2026-02-05T06:48:31Z
dc.date.issued 2026
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4506
dc.description.abstract Сүүлийн жилүүдэд хүмүүсийн нас урссанаар ахмад настнуудын тоо, хүн амын дунд эзлэх хувь нэмэгдсээр байгаа билээ. Энэхүү өөрчлөлт нь хүн төрөлхтний хувьд илүү удаан амьдрах, эрүүл мэндийн хувьд илүү өргөн хүрээний үйлчилгээг авах боломжийг олгосон ч нөгөөтэйгөөр ахмад настнуудын хувьд эдийн засгийн баталгаа, амьжиргааны зардал ихсэх, олог төрлийн өвчний улмаас эрүүл мэнд доройтох, богино болон урт хугацааны хувьд асруулах хэрэгцээ шаардлага үүсэх, ганцаараа амьдардаг, хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны түвшин доогуур ахмад настны нийгмийн хамгаал, ахмад настны хүчирхийлэл зэрэг олон асуудал дэлхий нийтийн хүрээнд тулгарч байгаа юм. Хэдийгээр улс орнууд өөрийн гэсэн хууль дүрэм журамд тусгасан ч гэсэн ахмад настны эрхүүд ямар нэгэн байдлаар зөрчигдөж байгаа бөгөөд зарим тохиолдолд энэхүү зөрчлийг илрүүлэх боломжгүй нөхцөлд байдалд үүсэж буй учир энэхүү асуудлыг анхаарч үзэх, цаашлаад олон улсын түвшинд нэгдсэн нэг баримт бичиг боловсруулах шаардлага үүсэж байна. Мөн ахмад настны эрхийн талаар олон улсын болон Монгол улсын эрх зүйн зохицуулалтыг авч үзсэн бөгөөд олон улсын түвшинд заавал мөрдөгдөх баримт бичиг дутагдалтай байна. Монгол улсын хувьд 2020 оноос хойш ахмад настны асуудлыг илүүтэй анхаарч, Ахмадын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ахмадын настны асаргааны талаарх журам батлан гаргасан нь авууштай. ХЭҮК-ийн 2022 оны судалгаа, хүний эрхийн илтгэлд 22 дахь дурдсан судалгаа болон шүүхийн цахим шийдвэрийн сангаас цуглуулан дүн шинжилгээ хийсэн байдлаас үзэхэд ахмад настны халдашгүй байх эрхийн хувьд ахмад настнуудын хүчирхийлэл жил ирэх тусам нэмэгдэж байгаа ба хүчирхийллийг ихэнхдээ ойр дотны хүмүүс үйлдэж байна. 2020-2025 оны хооронд үйлдэгдсэн хүчирхийллийн тохиолдлын судалгаанаас үзэхэд хүчирхийлэгч нь өмнө нь ижил төрлийн асуудлаар, эсвэл өөр төрлийн асуудлаар ял шийтгэл эдэлж байсан, зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авхуулж байсан ч дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байна. Мөн эрх зүйн үүднээс хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага тооцдог ч, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хохирогчийг хамгаалах эрх зүйн зохицуулалт дутмаг байгаа нь тулгамдсан асуудал болоод байна. Энэхүү тулгамдсан асуудлын хүрээнд олон улсын сайн туршлагыг харьцуулан судалж, дүгнэсэн ба хэд хэдэн санал боловсруулсан болно. Түлхүүр үг: Ахмад настан, ахмад настны эрх, ахмад настны халдашгүй байх эрх, харьцуулсан судалгаа, ахмад настны тухай хууль, ахмад настны конвенц en_US
dc.subject хүний эрх, эрх зүй en_US
dc.title Ахмад настны халдашгүй байх эрхийн хүрээнд хийсэн харьцуулсан судалгаа en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах