СЭЗИС - Бүтээлийн сан

КРАУДФАНДИНГИЙГ АШИГЛАН ГАРААНЫ БИЗНЕСТ ХӨРӨНГӨ БОСГОХ АРГА ЗАМЫГ ТОДОРХОЙЛОХ НЬ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ж, Хүнболд
dc.contributor.author Пүрэвжав, Тэмүүжин
dc.date.accessioned 2026-01-29T07:10:18Z
dc.date.available 2026-01-29T07:10:18Z
dc.date.issued 2026-01-29
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4500
dc.description.abstract Энэхүү дипломын ажлын зорилго нь краудфандинг буюу олон нийтийн санхүүжилтийн тогтолцоог судалж, түүнийг гарааны бизнесийн санхүүжилтийн эх үүсвэр болгон ашиглах боломж, онцлог, хэрэгжилтийн нөхцөлийг тодорхойлоход оршино. Судалгааны хүрээнд краудфандингийн онолын суурь ойлголт, төрөл хэлбэрүүд, үйл ажиллагааны зарчим, давуу болон сул талуудыг шинжлэн авч үзэж, олон улсын туршлага болон Монгол Улсад хэрэгжиж буй практиктай харьцуулсан судалгаа хийсэн. Судалгаанд чанарын болон тоон судалгааны аргуудыг хослуулан ашиглаж, хоёрдогч мэдээллийн шинжилгээ, кейс судалгаа, ярилцлагын аргаар мэдээлэл цуглуулсан. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй краудфандингийн платформуудын үйл ажиллагаа, эрх зүйн орчин, зах зээлийн орчныг судалснаар энэхүү санхүүжилтийн хэлбэрийн бодит боломж, тулгамдаж буй хүндрэлүүдийг тодорхойлсон. Судалгааны үр дүнд краудфандинг нь уламжлалт банк, санхүүгийн байгууллагын шаардлагыг хангахад хүндрэлтэй байдаг гарааны бизнесүүдийн хувьд санхүүжилт босгох үр ашигтай, уян хатан арга болох нь тогтоогдсон. Түүнчлэн бизнесийн санааг зах зээлд турших, хэрэглэгчдийн сонирхлыг урьдчилан тодорхойлох, брэндийн танигдалтыг нэмэгдүүлэх зэрэг нэмэлт давуу талуудтай болохыг судалгаагаар нотолсон. Судалгааны дүгнэлт, санал зөвлөмж нь Монгол Улсад краудфандингийг хөгжүүлэх, гарааны бизнесийн экосистемийг дэмжихэд онолын болон практик ач холбогдолтой болно. en_US
dc.subject краудфандинг, гарааны бизнес, санхүүжилт, финтек, хөрөнгө босголт en_US
dc.title КРАУДФАНДИНГИЙГ АШИГЛАН ГАРААНЫ БИЗНЕСТ ХӨРӨНГӨ БОСГОХ АРГА ЗАМЫГ ТОДОРХОЙЛОХ НЬ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах