| dc.description.abstract |
Энэхүү дипломын ажлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй жижиг онлайн дэлгүүрүүдийн хүргэлтийн үйлчилгээнд тулгарч буй зардал ихтэй, зохион байгуулалт сул, хяналт мэдээлэл дутмаг зэрэг асуудлыг шийдвэрлэх зорилготой бараа хүргэлтийн нэгдсэн платформын системийн шинжилгээ ба зохиомжийг боловсрууллаа. Судалгааны хүрээнд цахим худалдаа, хүргэлтийн үйлчилгээ, ложистикийн мэдээллийн системийн онолын үндэс, дотоодын болон олон улсын ижил төстэй платформуудын туршлагыг судалж, Монголын хүргэлтийн орчны өнөөгийн нөхцөл байдал, жижиг онлайн дэлгүүрүүдийн бодит хэрэгцээг тодорхойлов.
Судалгааны үр дүнд үндэслэн системийн оролцогч талуудын үүрэг, функциональ шаардлага, өгөгдлийн урсгал, архитектур, модулийн бүтэц, харилцах логикийг тодорхойлж, захиалга удирдах, бараа хүлээн авах нэгдсэн цэг, бүсчилсэн хүргэлт, бодит цагийн хяналт, тайлангийн үндсэн функцүүдийг агуулсан платформын прототайпыг UI/UX түвшинд боловсруулж системийн шинжилгээ ба зохиомжийг хийв. Энэхүү судалгааны ажил нь жижиг онлайн дэлгүүрүүдийн хүргэлтийн үйл ажиллагааг илүү үр ашигтай, ил тод, зардал багатайгаар зохион байгуулах боломжтой нэгдсэн системийн шийдлийг санал болгож байна. |
en_US |