Хураангуй:
Зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээний эрх зүйн зохицуулалт, байгууллагын түвшин дэх хэрэгжилт, үүсч буй зөрчил, маргааныг судлан, онолын ба практикийн түвшинд дүн шинжилгээ хийсэн. Судалгааны зорилго нь Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дэх хэд хэдэн ажил олгогчтой хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал, түүний хууль зүйн зохицуулалтын үр нөлөөг тодорхойлж, байгууллагын дотоод зохицуулалтыг сайжруулах талаар санал дэвшүүлэхэд оршино. Судалгааны аргачлалд хууль зүйн баримт бичгийн шинжилгээ, кейс судалгаа, байгууллагын дотоод журмын харьцуулалт болон ажилтнуудаас авсан ярилцлага, асуулга зэрэг багтсан. Судалгааны үр дүнд зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээний эрх зүйн зохицуулалт тодорхой бус, байгууллагуудын бодлого жигд бус байгаагаас ажилтны эрх зөрчигдөх нөхцөл бүрдэж байгааг тогтоосон. Мөн олон улсын туршлага дээр тулгуурлан Монгол Улсад хууль, дотоод зохицуулалтыг уялдуулах, зөвшөөрлийн ил тод, хяналттай систем нэвтрүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн болно.