СЭЗИС - Бүтээлийн сан

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ХИЧЭЭЛИЙН СУДАЛГААГААР ДЭМЖИХ НЬ /ЯПОН МЕНЕЖМЕНТИЙН ТӨРИЙН БУС ӨМЧИЙН СУРГУУЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Бор, Амарсанаа
dc.contributor.author Даваа, Гантуул
dc.date.accessioned 2025-07-04T02:26:38Z
dc.date.available 2025-07-04T02:26:38Z
dc.date.issued 2025-07-04
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4476
dc.description.abstract Боловсролын чанар нь улс орны хувьд хөгжлийн чухал асуудлын нэг бөгөөд багшийн хөгжилтэй шууд холбоотой. Багш аж үйлдвэрийн хувьсал, нийгмийн хөгжилтэй хөл нийлүүлэн сурагчдаа сургах, мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх хүсэл, эрмэлзэлтэйгээр ажилладаг, нөгөө талаас төр засгийн зүгээс мэргэжил дээшлүүлэн, сурч хөгжиж буй багш нарыг дэмжиж, урамшуулах, сургуулийн зүгээс багш нараа чадавхижуулж, сэтгэл ханамжтай, тогтвортой ажиллуулах замаар сургалтын чанарыг дээшлүүлэхийг зорьдог. Багшийн хөгжлийг бид мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах, сертификат авах, мэргэжлийн зэргийн шалгуурыг хангах зэрэг хязгаарлагдмал байдлаар хүлээн авах хандлагатай. Тэгвэл сургууль нь багшийн мэргэжлээрээ сурч, хөгжих боломж бүхий орчин бөгөөд үүний тулд ОУ-ын жишигт нийцэхүйц оновчтой арга барилыг ашиглан ажлаа хийх явцдаа тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлэн, дэмжлэг үзүүлдэг байвал оновчтой. Одоогоор ЕБС-ийн багшийн мэргэжлийн хөгжлийг тухайн сургуулийн бодлого, сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн загвартай уялдуулан хэрэгжүүлдэг дотоодын хөтөлбөртэй /ОУ-ын хөтөлбөртэй бус/ сургуулиуд цөөн ажээ. Энэхүү судалгааны ажлаар Япон менежментийн төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр өнөөдрийг хүртэл олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж, тодорхой амжилт, үр дүнд хүрч багш, төгсөгчдийн амжилт тасралтгүй үргэлжилсээр байгаа ч багшийн хөгжлийг цаг үе, суралцагчдын онцлогт нийцүүлэн сургалтын чанарыг сайжруулж, тасралтгүй хадгалж байхыг зорьсон багшийн хөгжлийн загварыг боловсруулж, түүнийг нэвтрүүлэх сургуулийн бэлэн байдлыг судлахыг зорилоо. en_US
dc.title ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ХИЧЭЭЛИЙН СУДАЛГААГААР ДЭМЖИХ НЬ /ЯПОН МЕНЕЖМЕНТИЙН ТӨРИЙН БУС ӨМЧИЙН СУРГУУЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР/ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах