Хураангуй:
ТОВЧ ХУРААНГУЙ
Орчин үеийн хөрөнгийн зах зээлийн хөгжилтэй зэрэгцэн хувьцаат компаниудын хөрөнгө оруулагчидтай харилцах харилцаа (Investor Relation) илүү чухал ач холбогдолтой болсоор байна. Тус харилцаа нь компанийн ил тод байдал, мэдээллийн хүртээмж, итгэлцэл болон хөрөнгө оруулагчдын урт хугацааны оролцоог нэмэгдүүлэх гол хүчин зүйлсийн нэг юм.
Энэхүү судалгааны ажилд Монгол Улсын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй хувьцаат компаниудын хөрөнгө оруулагчидтай харилцах харилцааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг судалж, олон улсын сайн туршлагыг Монголын хувьцаат компаниудын хувьд хэрхэн хэрэгжүүлж болох талаар буюу хөрөнгө оруулагчидтай харилцах үр дүнтэй стратегийг хэрхэн бий болгож, хэрэгжүүлэх зөвлөмжийг боловсруулсан болно. Иймд энэхүү судалгаа нь хувьцаат компаниуд болон бодлого боловсруулагчдад IR үйл ажиллагааг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах боломжтой юм.