Хураангуй:
Олон улсад төсвийн дүрмийг Засгийн газрын хэрэгцээгүй зардлыг танах, улсын
өрийг тогтвортой байлгах зэрэг зорилгоор хэрэгжүүлдэг бөгөөд Монгол Улсын хувьд
анхлан 2013 оноос төсвийн дүрмийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Гэвч манай улс төсвийн
дүрмийн хууль тогтоомжийг 2024 оны намар шинэчлэн баталсан билээ. Иймд энэхүү
судалгаагаар олон улсын жишээ болох амжилттай болон амжилтгүй хэрэгжсэн төсвийн
дүрмүүдийг судлан, кейс судалгааны арга зүйгээр ямар тохиолдолд төсвийн дүрэм сайн
нөлөөг эдийн засагт үзүүлдэг болохыг судлан, шинэчлэн баталсан төсвийн дүрэм хэр
оновчтой эсэхийг дүгнэх болно. Мөн 1991 оноос 2023 он хүртэлх улирлын тоон
өгөгдлийг ашиглан вектор алдаа засварлах загварыг ашиглан төсвийн дүрэм
хэрэгжүүлснээр манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлсөн болохыг тогтооно. Ингэхдээ
төсвийн дүрэмтэй үеийг оролцуулан нэг хэсэг болгон үнэлж, дараагаар нь төсвийн
дүрэмтэй үе болох 2013 оноос хойших үеийг хассан байдлаар үнэлгээг хийсэн болно.