Хураангуй:
Энэхүү дипломын ажилд МУ-ын өнөө цагт тулгарч буй авлигыг хэрхэн бууруулах
боломжтой талаар тоглоомын онолыг ашиглан хариуллаа. Ингэхдээ авлигыг бууруулах суурь шийдлийг ил тод байдал гэж үзсэн ба Strimbu (2013) судалгааны нэг агент-олон эздийн тоглоом дээр тулгуурласан. Strimbu (2013) судалгааны ажлыг хоёр замаар өргөтгөсөн ба эдгээр нь эндоген ил тод байдал, хязгааргүй үетэй тоглоом юм. Үүнээс үр ашигтай хяналтын хүчин чармайлт тогтоох тоглоомын онолын загвар боловсруулж, симуляцаар шалгасан болно. Загвар нь авлига үйлдэхээс хожих хожоо, хяналтын үр ашигтай байдлыг илэрхийлэх коэффициент, ирээдүйн үнэ цэнийг өнөөгийн үнэ цэнэ лүү хорогдуулах коэффициент, хяналтын зардлын коэффициент гэсэн дөрвөн үндсэн параметр дээр суурилсан. Гол дүгнэлт нь (i) үр ашигтай хяналтын хүчин чармайлтын түвшин нь авлига үйлдэхээс хожих хожоотой эерэг хамааралтай, (ii) хяналтын үр ашигтай байдлыг илэрхийлэх коэффициент, ирээдүйн үнэ цэнийг өнөөгийн үнэ цэнэ лүү хорогдуулах коэффициент, хяналтын зардлын коэффициенттой сөрөг хамааралтай байв. Мөн ил тод байдлын түвшнийг нэмснээр авлигын давтамжийг бууруулдаг ч, хахуулийн дундаж хэмжээг өсгөдөг гэх дүгнэлтэд хүрсэн нь Strimbu (2013) судалгаатай нийцэж байна.