Хураангуй:
Хүнс нь эрүүл мэндтэй шууд холбоотой. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар хүнсний аюулгүй байдлын асуудал нэмэгдэн, буруу хооллолт, чанаргүй баталгаагүй хүнс хэрэглэснээс үүдсэн өвчлөл хүн бүрийн санааг зовоож байна. Үүнээс гадны дэлхий нийтэд хүсний үйлдвэрлэл тэр дундаа өрхийн бизнес дэлгэрч байгаа нь бид эрүүл баталгаатай хүнс хэрэглэж байгаадаа итгэлгүй болох нэг шалтгаан юм. Хүнс нь бидний гар дээр ирэх хүртэл үйлдвэрлэлийн үйл явцаас эхлэн маш олон шат дамжлагыг дамждаг бөгөөд эхлэлийн үйл явцаас эхлэн бидний эрүүл мэндэд хор учруулж болзошгүй олон эрсдлийг агуулсан байдаг. Иймээс хүн бүр хүнсэндээ анхаарал хандуулан баталгаатай хүнсийг сонгон хэрэглэх хүсэлтэй болсон.
Хөгжсөн эдийн засагтай орнууд төдийгүй хөгжиж буй орнуудад хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хэрэглэгчдээ амжилттай хадгалж үлдэх, эсвэл шинэ хэрэглэгч бий болгох гэдэг нь маш хэцүү зүйл болоод байгааг бид харж байна. Энэ нь технологийн хурдтай хөгжилтэй салшгүй холбоотой бөгөөд хэрэглэгчид олон төрлийн мэдээллийн эх сурвалжаас хүссэн мэдээллээ авах боломжтой төдийгүй хүссэн үйчилгээгээ хүссэн газартаа авах боломжтой болж, цаг хугацаа орон зайг үл харгалзан дэлхийн хаанаас ч хэнтэй ч холбогдож чадаж байна.
Өнөөдрийн технологийн хөгжил нь хэрэглэгчдийн худалдан авах чадвар, худалдан авалтын сонголтыг нэмэгдүүлэхээс гадна бүх зүйлийг нэг товшилтоор л олж авах боломжийг бий болгоно. Энэ нь байгууллагууд бараа бүтээгдэхүүнээ зарахаас илүү өөрсдийн бүтээгдэхүүнийг чанартай гэснийг нохлох, үйлчилгээ, үйл явцруугаа голлосон маркетинг хийхэд хүргээд байна.
Чанарын баталгаажуулалтын тэмдэг нь үйл явц бүрт тодорхой стандарт, шаардлагыг дагаж мөрдөж байгаагийн нотолгоо болж, хэрэглэгчдэд бүтээгдэхүүний аюулгүй байдал, жинхэнэ байдал зэргийг харуулах зориулалттай юм. Чанарын баталгаатайг элтгэх олон тэмдэг байдаг бөгөөд энэхүү судалгаагаар эко шошго нь органик сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн амжилтад хэрхэн нөлөөлж байгааг судалсан болно.
Энэ судалгаа нь сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг дэмжихэд хэрэглэгчийн төсөөлөл, зах зээлийн чиг хандлага, эко шошгоны үүрэг ролийг судлах болно. Судалгааны үр дүн нь борлуулалтыг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй хэрэглээний хэв маягийг дэмжихэд эко шошго хэрхэн үр дүнтэй болохыг олж мэдэх боломжтой.энэхүү судалгаа нь иж бүрэн ойлголтыг цуглуулахын тулд тоон судалгаа, чанарын ярилцлагыг хослуулсан холимог аргыг ашигладаг.
Судалгааны үр дагавар нь салбарын мэргэжилтнүүд болон бодлого боловсруулагчдад хамаатай бөгөөд хүнсний үйлдвэрлэлд үр дүнтэй харилцаа холбоо, ил тод байдал, чанарын стандартыг тууштай дагаж мөрдөхийн чухлыг онцолж байна.
Хэрэглэгчид илүү ухаалаг болохын хэрээр эдгээр хүчин зүйлсийг ойлгох нь зах зээлд өрсөлдөх давуу талыг олж авахыг эрэлхийлж буй бизнес эрхлэгчид болон хэрэглэгчийн сайн сайхан байдлыг хангахыг зорьж буй бодлого боловсруулагчдын хувьд нэн чухал сэдэв болно гэдэгт итгэж байна.