Хураангуй:
Энэхүү судалгааны зорилго нь Монгол Улсад мэдээллийн технологийн төслийн гүйцэтгэлд нөлөөлж буй гол хүчин зүйлсийг тодорхойлох, тэдгээр нь төслийн амжилтын шалгуур үзүүлэлтүүд болох хугацаа, зардал, цар хүрээтэй хэрхэн хамааралтайг тодорхойлох явдал юм. Судалгаанд мэдээллийн технологийн төслийн хэрэгжилтийн туршлагатай Голомт банк (Банк, санхүүгийн салбар) болон Юнител групп (Үүрэн холбооны салбар)-ийг төлөөлөл болгон сонгосон.