СЭЗИС - Бүтээлийн сан

МОНГОЛ УЛСЫН НУТГААР ДАМЖИН ӨНГӨРӨХ ТЭЭВРИЙН ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА (ТӨМӨР ЗАМААР)

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Энхбаяр, Тамир
dc.contributor.author Лхагвасүрэн, Сумъяабазар
dc.date.accessioned 2025-07-03T03:32:01Z
dc.date.available 2025-07-03T03:32:01Z
dc.date.issued 2025-07-03
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4461
dc.description.abstract Монгол Улсын гадаад худалдааны 90 орчим хувь нь төмөр замаар дамжин өнгөрдөг. УБТЗ ХНН нь тээвэрлэлтийн үндсэн ачааллыг үүрч байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд ачаа тээврийн хэмжээ тогтмол өсөлттэй байна. Монголын газарзүйн байршлын давуу тал нь Хятад-Орос хоорондын богино маршрут болж, төмөр замын транзит тээврийн хэмжээ жилээс жилд өсөж байна. Төмөр замын транзит тээвэр нь улс хоорондын худалдаа, эдийн засгийн харилцаанд чухал үүрэгтэй бөгөөд тээврийн зардлыг бууруулах, цаг хугацааг хэмнэх зэрэг олон давуу талтай. Гэвч энэ салбарын аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангахад олон төрлийн эрсдэл байсаар байна. Энэхүү судалгааны ажил нь төмөр замын транзит тээвэрт тулгарч буй гол эрсдэлүүд болох техникийн эвдрэл гэмтэл, цаг агаарын нөхцөл, хүний нөөц, хил гааль дээрх бичиг баримтын саатал, аюулгүй ажиллагааны дүрэм, журам болон санхүүгийн эрсдэл зэргийн хүрээнд асуудлуудыг тодорхойлон авч үзсэн. Мөн энэхүү судалгаагаар төмөр замын транзит тээвэрт нөлөөлж буй эрсдэлийн хүчин зүйлсийг илрүүлж, үнэлгээ хийхэд чиглэсний үндсэн дээр SPSS программ дээр корреляцийн болон регрессийн шинжилгээгээр төмөр замын гармын аюулгүй байдал, сургалт дадлагын чанар, мэдээлэл сурталчилгааны нөлөө зэрэг нь аюулгүй байдалд статистикийн ач холбогдолтой эерэг хамааралтай болохыг тогтоосон. Транзит тээврийн эрсдэлийг бууруулах бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх гурван таамаглал дэвшүүлсэн бөгөөд бүгд дэмжигдсэн. en_US
dc.subject транзит тээвэр, транзит тээврийн үйл ажиллагааны эрсдэл, en_US
dc.title МОНГОЛ УЛСЫН НУТГААР ДАМЖИН ӨНГӨРӨХ ТЭЭВРИЙН ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА (ТӨМӨР ЗАМААР) en_US
dc.title.alternative МОНГОЛ УЛСЫН НУТГААР ДАМЖИН ӨНГӨРӨХ ТЭЭВРИЙН ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА (ТӨМӨР ЗАМААР) en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах