Хураангуй:
Уг судалгааны ажил нь үндсэн 3 бүлгээс бүрдэнэ. Эхний бүлэгт санхүүгийн төлөвлөлтийн онол арга зүй түүний судлагдсан байдал, бол II-р бүлэгт банк бус санхүүгийн байгууллагын тухай тодорхойлолт, үүсэл хөгжил болон тэдгээрийн төрөл ангиллын талаар хууль эрх зүйн орчин болон монголын болоон гадаадын ББС-ийн байгууллагын өнөөгийн байдлын судалгааг нарийвчлан хийж гүйцэтгэсэн.
Харин III-р бүлэгт ББС-гийн байгууллагын санхүүгийн чадамж, бүтээмжийг салбарын түвшинд ямар үзүүлэлттэй байгаа болон Грийн капитал банк бус санхүүгийн байгууллагын ашигт ажиллагаанд нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээг 2006 оны 1 дүгээр улирлаас 2015 оны 1 дугаар улирлыг хүртэлх хугацааны тоон мэдээллийг ашиглан хийж гүйцэтгэсэн.
Уг судалгааны III бүлэгт “Грийн капитал” ББСБ-ын тэнцвэржүүлсэн үнэлгээний картыг бөглөсөн бөгөөд эдгээрийг тус салбарын зорилтот KPI утгуудтай харьцуулж тус ББСБ-ын зарим KPI утгуудыг нэмэгдүүлэх, зарим KPI утгуудаа тэнцвэртэй авч үлдэх, хэвийн хэмжээнд барих зорилтуудыг дотоод процессийн үйл ажиллагаануудыг төлөвлөж хэрэгжүүлэх аргуудыг боловсруулсан. Мөн SWOT шинжилгээгээр байгууллагын стратеги төлөвлөгөөг боловсруулж санхүүгийн төлөвлөлтөнд ашигласан болно. Ингэхдээ байгууллагын бүх салбар нэгжийг оролцуулж тэдгээрийн санал бодлыг нэгтгэж, байгууллагынхаа боломж, давуу талуудыг илүү тодорхой болгож санхүүгийн төлөвлөлтөндөө уялдуулсан.