СЭЗИС - Бүтээлийн сан

Байгууллагын албан бус бодлого ажилчдын ажлаас гарах сэдэлд нөлөөлөх нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Чулуунбаатар, Энхболд
dc.contributor.author Бадарч, Рэнцэнханд
dc.date.accessioned 2016-06-04T08:30:42Z
dc.date.available 2016-06-04T08:30:42Z
dc.date.issued 2016-06-04
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ife.edu.mn/handle/8524/445
dc.description.abstract Өнөөгийн мэдээлэл технологийн эринд глобалчлагдсан, технологийн шинэчлэл, байнгын өсөн нэмэгдэж буй өрсөлдөх чадвар зэрэг нь аль ч салбарын ямар ч байгууллагаас өрсөлдөх чадвараа тасралтгүй нэмэгдүүлж, бусад ижил үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудаас давуу байх шаардлага эн тэргүүнд гарч ирж байгаа билээ. Сүүлийн үед техник технологи гэхээсээ илүүтэйгээр ажиллах хүчний ур чадвар, мэдлэг боловсролд илүү анхаарч, түүгээрээ байгууллагын өрсөлдөх чадварыг тодорхойлох хандлага үүсээд байгаа билээ. Өөрөөр хэлбэл мэдлэг чадвар туршлагатай ажилчдаа удаан хугацаанд тогтвортой ажиллуулахын зэрэгцээ шинэ боловсон хүчиндээ тэрхүү мэдлэг, туршлагаасаа өвлүүлэн үлдээх нь байгууллагын бусдаас онцлог өрсөлдөх чадвараа хадгалан үлдэх нэг хэлбэр болоод байна. Сүүлийн жилүүдэд Монгол улсын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудын хувьд шинэ бүтээгдэхүүн гаргаж ирэх зорилгоор хэрэглэгчдээ татаж өрсөлдөх замаар ашиг орлогоо нэмэгдүүлж байгаа билээ. Мөн түүнчлэн банкны салбар нь улс орны эдийн засгийн байдалд хүчтэй нөлөө үзүүлэгч салбаруудын нэг гэдэгтэй санал нийлэх бизээ. Арилжааны банкуудын үйл ажиллагааны онцлог , өрсөлдөх чадвар болон ажилтан хоорондын харилцаанаас үүдэн халаа сэлгээ хийх байдал багагүй ажиглагддаг. Энэхүү судалгааны ажлаар Монголын арилжааны банкуудыг онцлон авч судлах бөгөөд одоогийн эдийн засгийн энэхүү хүнд нөхцөлд, сонгож авсан байгууллагын ажилчид дунд Perceptions of organizational politics буюу Байгууллагын албан бус бодлогын хүртэхүйн асуудлууд хэр их тохиож байгаа, түүнээс хамаарсан ажилчдын ажлаас гарах сэдлийг хэр их өдөөж байгаа талаар тоон үзүүлэлтээр гарган нарийн шинжилгээ хийж, байгууллагын албан бус бодлогыг хэрхэн бууруулах, түүнээс шалтгаалсан ажлаас гарах сэдлээс үүсч болзошгүй сөрөг үр дагаварыг бууруулахад чиглэсэн санал зөвлөмж боловсрууллаа. en_US
dc.subject Perception of Organizational Politics en_US
dc.subject Turnover intention en_US
dc.subject Байгууллагын албан бус бодлого ажилчдын ажлаас гарах сэдэлд нөлөөлөх нь en_US
dc.subject Арилжааны банкууд en_US
dc.subject албан бус бодлого en_US
dc.subject ажлаас гарах en_US
dc.subject байгууллагын зан төлөв en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.title Байгууллагын албан бус бодлого ажилчдын ажлаас гарах сэдэлд нөлөөлөх нь en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах