СЭЗИС - Бүтээлийн сан

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохтой холбоотой эрх зүйн зохицуулалтын асуудал

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Энхбат, Төгөлдөр
dc.date.accessioned 2025-07-02T08:46:50Z
dc.date.available 2025-07-02T08:46:50Z
dc.date.issued 2025-07-02
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4458
dc.description.abstract Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан 2019 оны нэмэлт өөрчлөлт, түүнд нийцүүлэн баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасны дагуу Монгол Улс газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг нийт иргэдэд тэгш, шударга хүртээх зорилгыг өмнөө тавьсан. Энэ хүрээнд Үндэсний баялгийн сангийн эх үүсвэрийг бүрдүүлэгч стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудад төр хуульд заасны дагуу өөрийн эзэмшлийн хувь хэмжээг /34-50 хүртэл хувь/ тогтоох асуудал идэвхтэй яригдах болсон. Үүнтэй холбоотойгоор Оюу толгой, Зөөвч-Овоо орд дахь төрийн эзэмшлийн 34 хувьтай холбоотой зохицуулалтын үр нөлөө, үр дагаврыг харьцуулан дүгнэсэн. Мөн УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолд заасан 16 стратегийн орд, цаашид стратегийн ордод хамааруулах боломжтой 39 ордод төр өөрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох боломжтой эсэх, шаардлагатай эсэх талаар тойм дүгнэлт гаргаж, эдгээр ордтой холбогдох тулгамдаж буй асуудлыг тодорхойлов. Түүнээс гадна Казакстан улсын Баялгийн сан ба чухал ашигт малтмалын төрөлд хамаарах төрийн эзэмшлийн хувь хэмжээ, Канад, Австрали болон Европ тивийн 5 улсын уул уурхай, ашигт малтмалын салбар дахь төрийн оролцоо, нөөц ашигласны төлбөрийн талаарх зохицуулалт, Африк тивээс жишээ болгон сонгосон 10 улсын ашигт малтмалын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэрхэн тогтоодог талаар судлав. en_US
dc.subject Стратегийн орд, төрийн эзэмшил, хувь хэмжээ, ашигт малтмал, 34 хувь, баялгийн сан en_US
dc.title Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохтой холбоотой эрх зүйн зохицуулалтын асуудал en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах