СЭЗИС - Бүтээлийн сан

Байгууллагын тухай олон нийтийн санаа бодлыг тодорхойлох нь: "Оюу Толгой" ХХК-ийн жишээн дээр

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Банзрагч, Нандин-Эрдэнэ
dc.contributor.author Сүхбаатар, Солонго
dc.date.accessioned 2016-06-04T08:27:35Z
dc.date.available 2016-06-04T08:27:35Z
dc.date.issued 2016-06-04
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ife.edu.mn/handle/8524/444
dc.description.abstract Орчин үед олон нийтийн харилцаа нь зорилтот олон нийтэд нөлөөлөхийг зорихоос гадна мэдээлэл түгээх, удирдлагыг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах хандлага руу шилжих болжээ. Ихэнх улс оронд олон нийтийн мэдээлэл ба олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хэмээх хүчин зүйлсийг хамтад нь авч үздэг. Олон тооны хүн амд зориулагдсан мэдээллийг олон нийтийн мэдээлэл гэдэг бол уг мэдээлэл нь сонин, сэтгүүл, радио, телевиз, интернэт зэрэг мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар олон нийтэд түгдэг. Иймд олон нийтийн мэдээлэл нь үнэн бодитой, тогтмол, шуурхай, ач холбогдолтой, чиглэсэн байх зэрэг шинжээрээ бүх төрлийн мэдээллээс ялгардаг байна. Нөгөө талаас олон нийтийн мэдээлэл гэдэг нь нийгмийн ямар нэгэн үйл ажиллагааны талаарх мэдээлэл байдаг. Олон нийтийн мэдээллийн онцлог нь олон нийтийн аудиторын гүнд бий болдог бөгөөд олон нийтийн сувгуудаар л тархдаг байна. Түүнчлэн олон нийтийн мэдээлэл нь оршин байгаа нийгмийнхээ талаарх төсөөллийг бүрдүүлж, харилцаа холбооных нь хүрээг тэлж, шүүмжлэлтэй хандах боломжийг бүрдүүлдэг төдийгүй нийгмийн бүлгүүдийн хоорондын харилцаа холбоо, нэгдлийг хангаж, танин мэдэхүйн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг үндсэн үүрэгтэй юм. Хувь хүн хэвлэл мэдээллийн тодорхой нэг агуулгыг эх сурвалж, түүнийг дамжуулсан хэрэгсэл, бичлэгийн өнгө аяс, баримт нотолгооны дараалал ба тэнцвэр, сэтгэл санааны байдал зэргээр хүлээн аваад хариу үйлдэг үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, тухайн сэдвээр хүмүүс хир зэрэг бага мэднэ төдийчинээ олон нийтийн харилцааны хэрэгслийн нөлөөнд орох магадлал ихтэй байдаг. Энэхүү шалтгааныг тайлбарлах үүднээс монголын эдийн засгийн мега төслийн нэг болох Оюутолгой төслийн үйл ажиллагаанд олон нийтийн харилцааны хэрэгслийн нөлөөлөл бий эсэхийг олж тогтоох зорилгоор судалгаа хийхийг зорив. Судалгааны асуулгыг олон нийтийн санаа бодлын социологийн судалгааны аргачлалаар дамжуулан боловсруулж, олон нийтийн мэдээллийн агуулгыг судалдаг онолоос Лауслэллын харилцааны загварт тулгуурлан тайлбарласан юм. Оюутолгой төслийн талаарх олон нийтийн санаа бодол бүрэлдэн тогтох, төлөвших үйл явцад нөлөөлөгч хүчин зүйлс болох олон нийтийн мэдээлэл, тухайн мэдээллийн агуулга, хэвлэл мэдээллийн хэрэгслийн түгээлт зэргийг судалгаагаар тодорхойлохыг оролдлоо. Судалгаагаар Оюутолгойн талаарх олон нийтийн ойлголт олон нийтийн харилцааны хэрэгслийн нөлөөнд орох орчин бүрдсэн хэмээн үзэж байна. Түлхүүр үг: олон нийтийн харилцаа, мэдээлэл, олон нийтийн санаа бодол en_US
dc.subject олон нийтийн харилцаа, олон нийтийн санаа бодол, public relations, public opinion en_US
dc.subject олон нийтийн санаа бодол en_US
dc.subject public relations en_US
dc.subject public opinion en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject оюу толгой ххк en_US
dc.subject мониторингийн судалгаа en_US
dc.subject олон нийттэй харилцах арга хэмжээ en_US
dc.title Байгууллагын тухай олон нийтийн санаа бодлыг тодорхойлох нь: "Оюу Толгой" ХХК-ийн жишээн дээр en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Дамба, Гэрэлмаа


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах