СЭЗИС - Бүтээлийн сан

Монгол Улсын хөдөлмөрийн нийлүүлэлтийн мэдрэмжийг тооцох нь: Үе хоорондын ялгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Эрдэнэбаатар, Ундрал
dc.contributor.author Баасанжав, Энхриймаа
dc.date.accessioned 2025-07-01T05:56:45Z
dc.date.available 2025-07-01T05:56:45Z
dc.date.issued 2025-07-01
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4447
dc.description.abstract Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний нийлүүлэлтийн мэдрэмж нь хөдөлмөр эрхлэгчдийн ажиллах цагийн шийдвэрт цалингийн өөрчлөлт хэрхэн нөлөөлж буйг илэрхийлдэг чухал үзүүлэлт юм. Энэхүү судалгааны ажлаар Монгол Улсын хөдөлмөрийн нийлүүлэлтийн мэдрэмж, түүний өөрчлөлт, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох зорилгоор 2018 болон 2022 оны Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны өгөгдөлд суурилан хоёр шатат хамгийн бага квадратын аргаар шинжилгээг хийж, үр дүнг үнэллээ. Судалгаанд 15-65 насны хөдөлмөрийн насны хүн амыг хамруулж, насны бүлгүүдийн хувьд 15-24 насны бүлгийг суурь болгон авч, робуст аргаар үнэлгээний хазайлт, алдааг засварлах аргыг ашигласан болно. Судалгааны үр дүнд хөдөлмөрийн нийлүүлэлтийн нэгдсэн мэдрэмж 2018 онд цалингийн өсөлтөд эерэг буюу цалин 1 хувиар өсөхөд ажиллах цаг 0.83 хувиар өсөх хандлагатай байсан бол 2022 онд энэхүү мэдрэмж 0.41 болж буурсан байна. Насны бүлгийн хувьд, хөдөлмөрийн нийлүүлэлтийн мэдрэмж нь 15-24 насны бүлэгт хамгийн өндөр байгаа бөгөөд нас ахих тусам буурах хандлагатай байна. Мөн эрэгтэй хүмүүсийн хөдөлмөрийн нийлүүлэлтийн мэдрэмж эмэгтэйчүүдийнхээс өндөр, гэрлэсэн хүмүүсийнх гэр бүлгүй хүмүүсээс илүү байгааг тогтоосон. Боловсрол болон туршлагын хувьд, боловсрол нэмэгдэхийн хэрээр ажиллах цагийн мэдрэмжид сөргөөр нөлөөлж, харин туршлага нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүлж байна. Цаашид, боловсрол болон туршлагын хувьсагчдын хөдөлмөрийн нийлүүлэлтэд үзүүлэх сөрөг хандлагыг нарийвчлан судлах, цахим ажлын байр болон уян хатан ажлын цагийн нөлөөллийг үнэлэх, санхүүгийн зах зээл, татвар болон халамжийн бодлогын хувьсагчдыг тусган, хөдөлмөрийн нийлүүлэлтийн мэдрэмжийг илүү цогц байдлаар судлах шаардлагатай байна. en_US
dc.subject Хөдөлмөрийн нийлүүлэлтийн мэдрэмж, дотоод мэдрэмж, гадаад мэдрэмж, нэгдсэн мэдрэмж, хөдөлмөрийн зах зээл, цалин, Фришийн мэдрэмж, инструмент хувьсагч, орлогын нөлөө, орлуулалтын нөлөө en_US
dc.title Монгол Улсын хөдөлмөрийн нийлүүлэлтийн мэдрэмжийг тооцох нь: Үе хоорондын ялгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах